Ховдын Засаг дарга асан Б.Дүгэржавт яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ

Moderator
2023/10/17


Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Б.Дүгэржавыг АТГ-аас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж дуусчээ. Түүнийг анх 2021 оны зургадугаар сард “Саруул цамхаг”-т давуу байдал олгосон хэрэгт холбогдон шалгуулж эхэлсэн. Б.Дүгэржав “Саруул цамхаг” компанийг аймгийн төв буюу Жаргалант сумын Бичигт багийн нутагт малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байгаа гэсэн утгатай албан бичиг үйлдэж өгсөн нь тендерт шалгарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж буруутгаад буй юм.

Б.Дүгэржавыг 2022 оны наймдугаар сард Засаг даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд хэргийг шалгаж дууссан АТГ-ынхан НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна