Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр тохиож буй. Гэхдээ энэ өдрийг “Өлсгөлөнтэй тэмцэх өдөр” гэх нь илүү оновчтой биз. Учир нь анх НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) 1945 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу дэлхийн II дайны эхэн үеэр АНУ-ын ерөнхийлөгч Ф.Рузвелтийн санаачилгаар НҮБ-ын хурлыг ХХАА гэсэн тодорхой асуудлаар зарлан хуралдуулсан байдаг. Ингэхдээ дайны хөлд сүйдсэн хөдөө аж ахуйг сэргээн босгох, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдалд нэрвэгдсэн хүмүүст туслахыг тус хурлаас гаргасан шийдвэрийн дагуу зохион байгуулж эхэлсэн байдаг. Түүнээс хойш буюу 1979 онд онд хуралдсан НҮБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний чуулганаас 10 дугаар сарын 16-ны энэ өдрийг Дэлхийн Хүнсний өдөр болгон тэмдэглэхээр тогтож эдүгээ 44 дэх удаагаа тэмдэглэж байгаа бөгөөд 150 гаруй улс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг байна.
Товчхондоо бол энэ өдөр нь НҮБ-ын хуанлийн хамгийн өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг, чухал өдрүүдийн нэгд зүй ёсоор багтдаг гэсэн үг.
Өлсгөлөн гэхээр Монгол Улсаас нэг их хол юм шиг сонсогдож мэдэх ч бидний дунд өлсөж яваа хүүхэд өч төчнөөн бий бөгөөд сургуулийнхаа үдийн хоолоор гол зогоож амьдарч байгаа нь ч бий.
Гэтэл өнөөдөр Үдийн цай” маань “Үдийн хоол” болсон ч өнөөдөр хүүхдүүд авах ёстой шим тэжээлээ авч чадахгүй байгаа.
Ингэж хэлэхийн учир нь 2006 оноос ЕБС-д "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхдээ 1 сурагчид 300 төгрөг, 2008 онд 400, 2014 онд 600, 2020 нд 900, 2021 оноос 1500 төгрөгт тохирох хоол өгч байгаа. Хэдийгээр үнийн дүн нь ийнхүү ямх ямхаар өссөн ч ичлэг, амт чанарын хувьд татуу байгаа нь нууц биш асуудал бөгөөд ”Илчлэгээр өлсөж байна” гэсэн үг юм. Тиймээс л “Өлсгөлөн Монголоос хол биш” гээд буй хэрэг.
Сургууль соёлын газар бараадсан нь тийнхүү гол зогоож байгаа бол хогийн цэгүүдийг түшиглэн амьдарч байгаа өч төчнөөн өлсгөлөн иргэд байна, цаана чинь.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.184.12
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Хариулах