Х.Нямбаатарыг ХОТЫН ДАРГААР томилохыг НИТХ-ын төлөөлчдийн 78.57 хувь нь дэмжлээ.
Шинэхэн хотын даргын хувьд нийслэлийн 48 дугаар дунд сургуулийг төгссөн. Дээд сургуулиа эрх зүйч мэргэжлээр Орхон их сургуулийг төгссөн. Дараа нь Цагдаагийн академи, Удирдлагын Академийг тус тус төгссөн намтартай.
Орхон их сургуульд багшаас ажлын гараагаа эхэлж, өмгөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн хуулийн зөвлөх, Сонгинохайрхан дүүргийн Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлын даргаас УИХ-ын гишүүн дараа нь сайд болсон нэгэн.
ХОТЫН ДАРГЫН ХӨРӨНГӨ ОРЛОГО
Х.Нямбаатар дарга өнгөрсөн онд гэр бүлийн хамт 70 гаруй сая төгрөгийн орлого олсон тухайгаа мэдүүлжээ. Хотын даргынх нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай, нэг авто зогсоолтой. Энэ нь тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Таван жилийн өмнө буюу 2018 онд 650 сая төгрөгийн үнэлгээ бүхий нэг зуслангийн байшин, нэг орон сууцтай байсан бол 2021 оны ХОМ-тээ 1.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй болсноо мэдүүлсэн байна. Тухайн үед жилийн орлого нь 100 гаруй сая төгрөг байсан ч үл хөдлөхийн үнэлгээ огцом нэмэгдэж тэрбум төгрөгт хүрсэн байгаа юм.
Мөн Х.Нямбаатар дарга 182 сая төгрөгийн үнэлгээ бүхий Land Cruiser 200 маркийн машинтай. Машины марк болон үнийн мэдээлэл сүүлийн таван жилд огт өөрчлөгдөөгүй байна. Түүний ХОМ-т өөрчлөгдсөн нэг зүйл бол мал сүрэг. Тэднийх өнөөдрийн байдлаар 700 тоо толгой малтай. Хурдан удмын 35 адуутай, 21 үхэртэй, 157 ямаатай, 444 хоньтой, 43 адуутай. Аймгийн аварга малчны энтэй нэгэн. 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 125 сая төгрөгийн хадгаламжтай, өр зээлгүй. Тэрбээр ХОМ-тээ Старкатеринг ХХК, Хамаг Монгол грүпп ХХК-ийг 100 хувь эзэмшдэг тухайгаа мэдүүлжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
59.153.114.180
Ил бгаа өчүүхэн жоохон юм нь бх.Цааш нь нуусан хүний нэр рүү шилжүүлсэн хамаатан садан найз нөхдийн нэр дээр бол хүний санаанд оромгүй их хөрөнгө бгаа даа.эгч нь билүү гаднаас 100 сая шилжүүлээд өгдөг мөн биз дээ.увайгүй их хөрөнгөтэй биздээ
Хариулах202.9.46.73
Мундаг залуу шүү.Амжилт хүсэе
Хариулах202.126.90.102
Хийж байсан ажил, албан тушаалыг нь үзэхэд ямар аргаар, яаж ингэж их хөрөнгөжсөн юм болоо...
Хариулах79.142.241.83
Bi sweden 20 jil ajillad neg uruu bair avsan, naad nuhur huuli busaar l hurungu huraasan l yum bn.. F gej
Хариулах202.126.88.160
Нийслэлийг хөнгөхөн аваад явчих чадалтай хүн
Хариулах202.9.40.243
Баян болчихжээ.
Хариулах