Налайхын төмрийн үйлдвэрт газ дэлбэрснээс үүдэн хорт хий үнэртэж байгаа тул цонхоо онгойлгохгүй байх сэрэмжлүүлэг мэдээлэл цахим орчинд тархаад байна.
Дээрх мэдээллийг ОБЕГ-аас тодруулахад "Энэ үйл явдал өнгөрсөн сар болсон. Одоогоор газ дэлбэрсэн гэх дуудлага мэдээлэл ирээгүй" гэлээ. Мөн "Газ бол агаарт удаан хугацаанд дэгдэж, үнэртэх боломжгүй. Тиймээс өөр зүйл байх" гэсэн мэдээллийг албаны хүн өгч байна.
Тэгвэл яг одоо нийслэлд агаарын чанар ямар байгаа талаарх agaar.mn сайтын мэдээллийг хүргэе. Өглөөний 08.30 цагийн байдлаар Бөхийн өргөө, Баруун 4 зам, Яармаг, Хайлааст, Таван буудал орчимд агаар бага бохирдолтой байгаа бол бусад хэсгүүдэд агаарын чанар цэвэр, хэвийн гэсэн үзүүлэлттэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.70.43.188
Naad uner jin barag niislel dayar unertej bna.ugaartlaa nowshnuudaq
Хариулах