Төрийн өмчит компаниудад нүүрлэсэн хулгай, луйвар хэзээ ч дуусахгүй нь бололтой. Тэдгээрийн нэг нь Эрдэнэс Монгол.

Moderator
2023/10/11


Төрийн өмчит компаниудад нүүрлэсэн хулгай, луйвар хэзээ ч дуусахгүй нь бололтой. Тэдгээрийн нэг нь Эрдэнэс Монгол.  

Уг нь тус компани Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд болон стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан.

Харин гүйцэтгэх захирал С.Наранцогтыг уг нь Засгийн газраас “Эрдэнэс Монгол”-ын үйл ажиллагааг идэвхжүүлж, орлого, ашгийг нэмэгдүүлж, хуулийн дагуу ажиллуулахыг үүрэгдэн, томилсон.

Харамсалтай нь тэр болоод түүний баг нийт монголчууд биш, хэсэг бүлэг хүний ашиг сонирхлын төлөө ажилладаг бололтой юм. Үнэндээ тус компанийг өндөрт гаргах учиртай сахиус байх ёстой атал хулгайн асуудлыг хараагүй мэт өнгөрч буй хариуцлага алдсан сахиулаас дор аж.

Тодруулбал, тус компанийн хуулийн зөвлөх С.Батсүрэн гэгч. Тэр ганцхан сарын хугацаанд 8.5 сая төгрөгийн үнэлгээ бүхий Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь цахим сүлжээнд ил болж, олны бухимдлыг төрүүлж байна.

С.Батсүрэнгийн гэрээ болон гүйцэтгэлийн актаас харвал зарим гэрээнд зөвлөхөөр оролцож, ажилтнуудын төлөөлөлтэй удаа дараалан уулзсан хэмээжээ.

Уг нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэс Оюутолгой” ХХК, “Багануур”” ХК, “Шивээ-Овоо” ХК, “Мон-Атом” ХХК, “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувийн хувьцаа бий. Цаашлаад “Оюу толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувийг өөрийн охин компаниар дамжуулан эзэмшиж, “Гашуун Сухайт Авто Зам” ХХК-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн үндсэн дээр ажиллуулдаг гээд тооцвол олон.

Ингээд зогсохгүй тус, тусын Хуулийн алба, хэлтэс, газартай байгууллагууд. Гэтэл эрхэм захирал С.Наранцогт хаа газраас хуульч авч ирж гэрээт нэрээр хэдэн сая төгрөг өгч байгааг хэрхэн ойлгох вэ.

Ганц гэрээнээс дүгнэхэд л С.Наранцогт дээрх компаниудын ашгийг монголчуудад бус өөрийн хүрээний хүмүүст олгож байна гэх хардлагыг баталж байна.


Төрийн өмчит компаниудад нүүрлэсэн хулгай, луйвар хэзээ ч дуусахгүй нь бололтой. Тэдгээрийн нэг нь Эрдэнэс Монгол.
Төрийн өмчит компаниудад нүүрлэсэн хулгай, луйвар хэзээ ч дуусахгүй нь бололтой. Тэдгээрийн нэг нь Эрдэнэс Монгол.
Төрийн өмчит компаниудад нүүрлэсэн хулгай, луйвар хэзээ ч дуусахгүй нь бололтой. Тэдгээрийн нэг нь Эрдэнэс Монгол.
Төрийн өмчит компаниудад нүүрлэсэн хулгай, луйвар хэзээ ч дуусахгүй нь бололтой. Тэдгээрийн нэг нь Эрдэнэс Монгол.

Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.70.34.98
    2023/10/12

    ЭНЭ ХУЛГАЙ ЛУЙВАР ХЭЗЭЭ БОЛИХ УУ ЛАЙТАЙ ЮМ АА

    Хариулах
  • 139.5.216.27
    2023/10/11

    хулгайч өөрийн байрандаа гэж

    Хариулах
  • 103.212.116.140
    2023/10/11

    Наад Наранцогт чинь угаасаа л авилгачин ш дээ

    Хариулах