Энэ удаад 2024 оны төсвийн төсөлд тусгагдсан онцлох төсөл хөтөлбөрүүдийн талаар хүргэж байна.
2024 оны төсөв Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр зарлагатай буюу 27.4 их наядын зарлага гаргахаар тусгагджээ.

Түүнчлэн ирэх жилийн төсвийн гол зорилт нь “Хот, хөдөөгийн сэргэлт” тул хот хөдөөгийн сэргэлтийг дэмжихэд чиглэсэн нийт хөрөнгө оруулалтын 79% буюу 2.6 их наяд төгрөгийн санхүүжилт бүхий 846 төсөл, арга хэмжээ, дэд бүтэц, барилга байгууламжийг төсвийн төсөлд тусгасан байна. Тухайлбал:
Хөдөөгийн алслагдсан багуудаас мэдээлэл холбооны дэд бүтцэд холбогдоогүй 191 багт харилцаа, холбооны дэд бүтэц бүрдүүлэх зорилгоор 20.0 тэрбум төгрөг;
“Шинэ Хархорум” хотыг байгуулах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөв боловсруулахад санхүүжилтэд 30.0 тэрбум төгрөг;
Ногоон хөгжлийн сэргэлтийн хүрээнд Ганга нуур, Өгийнуур, Хэрлэн голыг бохирдлоос хамгаалах, урсацыг нэмэгдүүлэхэд шаардлагатай 9.0 тэрбум төгрөг.....
Дэлгэрэнгүй
Мөн 2024 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүдийг салбараар нь авч үзвэл 59% нь зам тээвэр, 17% нь боловсрол, 11% нь эрчим хүч, 4.3% нь барилга хот байгуулалтын салбарын төслүүд байгаа юм. /Эх сурвалж: Bloomberg/
Нэг ёсондоо зам тээврийн салбарт 2024 онд хуваарилагдах төсвийн хэмжээ жин дарж байна гэж харж болохоор байна.
Эрчим хүчний салбарын эмзэгшилд 2024 оны төсвийн төсөл эмчилгээ болж чадахаар байна уу
Бүхий л салбарт төсвөөр санхүүжүүлэх шаардлагатай төсөл хөтөлбөрүүд эгнэж байгаа нь ойлгомжтой. Гэвч энэ жагсаалтын тэргүүнд бичигдэх, эрчим хүчний салбарын төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нь цаг үеийн шаардлага болчхоод байна.
2024 оны төсвийн төсөлд эрчим хүчний салбарт эдгээр 2 төсөлд санхүүжилт хуваарилажээ. Үүнд:
Аймгийн төвүүдийн орон сууцны дэд бүтэц, шинэ суурьшлын дэд бүтэц, инженерийн хангамж, цахилгаан болон дулааны хангамжийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэрийг бий болгох чиглэлээр Хөшигийн хөндийн дэд бүтцэд 50.4 тэрбум төгрөг,
БНСУ-ынхөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа Говьсүмбэр, Дундговь, Завхан, Хэнтий, Сүхбаатар, Төв, Архангай, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын дулааны станцыг шинээр барих төсөлд Монголын талын хариуцах дэд бүтэц, цахилгаан хангамж 2-р хэлхээний санхүүжилтэд нийтдээ 51.8 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 22.1 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгажээ.
Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад хүн амын тоо болон эрчим хүчний хэрэглээ нь жилээс жилд нэмэгдэж буй Улаанбаатар хотод ДЦС болон нэмэлт цахилгааны эх үүсвэр хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг.
Иймд эрчим хүчний салбарын төсөл хөтөлбөрт зориулсан санхүүжилтийн хэмжээ чамлалттай харагдаж байна.
Манай улс эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг дотоод эх үүсвэрээс, 14 хувийг БНХАУ, 5 хувийг ОХУ-аас нийлүүлж байна. Гэвч гадаад эх үүсвэрээс эрчим хүчний тодорхой хэсгийн хувьд хараат байх нь тусгаар улсын хувьд таатай зүйл биш. Тэр дундаа ОХУ саяхан Монгол Улсад нийлүүлдэг цахилгааны үнээ 7 хувиар нэмж байгаагаа мэдэгдсэн тул эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх нь нэгэнтээ цаг үеийн шаардлага болчхоод байна.
Эх сурвалж : Eren.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна