Улстөрчид өө, урагштайхан ажилла...

Moderator
2023/10/09

Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 65 мянга 90 эх амаржиж, 67874 хүүхэд төрүүлсэн байдаг. Үүнийг өмнөх 2021 онтой харьцуулахад амаржсан эхийн тоо 8.5 хувиар, хүүхдийн тоо 8.1 хувиар тус тус буурсан үзүүлэлт аж.

Уг нь манай улс хүн амаа өсгөх бодлого барьсаар ирсэн. Гэвч зөвхөн сүүлийн жилүүдийн статистик мэдээллээс  үзэхэд  амарсан эх болоод хүүхдийн тоо 10 хувь руу дөхөж буурсан нь улс орны өнөөгийн нөхцөл байдал, эдийн засаг, ядууралтай шууд холбоотой гэж ойлгогдож байгаа юм.

Ийнхүү буурсан шалтгааны  тайлбар нь “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа 460.344 хүүхэд буюу нийт хүүхдийн 35.4 хувь байна” гэх  баримт.

Цаашлаад  “Бүтэн өнчин 2911, хагас өнчин 36363, үрчлэгдсэн хүүхэд  1478, “Хүнсний эрхийн бичиг”-т 76.063 хүүхэд хамрагддаг гэх статистик мэдээллээс харагдаж байгаа юм.

Эдгээр тоо баримтыг дурдсанаар юу хэлэх гэж байна вэ гэвэл  өнөөдөр нийгэм гарч буй олон хэргүүдийг золиос нь дээр өгүүлсэн нөгөө 35. 4 хувь буюу “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн хүүхдүүд.

Гэтэл улстөрчид өнөөдөр яг юу хийж байна вэ... Уг нь тэдний нүдийг боож, чихийг бөглөөгүй. Тэд нийгмийн харилцаанд бидэнтэй л ижил оролцож байгаа шүү дээ..

Товчхондоо бол хүүхдийн эрх алхам тутамдаа зөрчигдөж байгааг харсаар мэдсээр байж дорвитой, хөрсөн дээр буусан ажил хийхгүй байна.

Тиймээс гэмт хэрэгтнүүдийн гишгэх газрын хэмжээ ч томорч, хүний бяцхан үрсийг өнчин ишигнээс ч дор үзэж тэднээр, тэдний амь нас эрүүл мэндээр наадсаар л байна.

Тиймээс хүүхдийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөө  хуруугаа ч хөдөлгөөгүй улстөрчдийг дараагийн удаад дахин сонгохгүй байж бас болно.  Учир иймд улстөрчдийг урагштайхан  ажилла гэж буй хэрэг.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна