ӨМНӨГОВЬ АЙМАГ ТЕХНИК СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЖ, ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮДИЙГ БЭЛТГЭНЭ

Moderator
2023/10/09

"Техник спортын говь нийгэмлэг" нь хүүхэд залуучуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх ур чадвар, цахим хөгжилд суурилсан инженерийн спортыг хөгжүүлэх, аймаг орон нутгаа төлөөлөн гадаад дотоодын уралдаан тэмцээнд оролцох баг тамирчин бэлтгэх, зорилго нэгтэй сургууль, хувь хүнтэй хамтран нэгдсэн зохион байгуулалттаар ханган ажиллаж байгаа юм.
2023 оны 3-р сард нийгэмлэгээ үүсгэн байгуулж удирдах зөвлөлийн тэргүүнээр Түнтүүлийн Насанбат, гүйцэтгэх захирлаар Цэвээний Болдсайхан нарыг сонгон удирдах зөвлөлд 4 гишүүнтэй ажиллаж байна.
Аймгийн Засаг даргын "Нутгийн хишиг" хөтөлбөрийн хүрээнд техникийн спортыг дэмжих, хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэхэд зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
2023 оны 10-р сарын 7,8-ний өдрүүдэд Ёл театрт зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн үзэсгэлэнд техник спортын 4 төрлөөр 10 сургуулийн сурагч багш нарын 130 гаруй загварууд дэлгэгдээд байна.
Өнөөдөр нээлтээ хийсэн тус үзэсгэлэнд Монголын нисэх загварын "МАСА" нийгэмлэгийн төлөөлөгчид урилгаар оролцож байна.
Та бүхэн техник спортын үзэсгэлэнг үзэж сонирхон, ирээдүйн инженерүүдийг говиос бэлгэх зорилготой Говь нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаарай.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.187.165
    2023/10/10

    Яг зөв