Нийслэлийн Боловсролын газар жил бүр "Боловсролд ээлтэй Засаг дарга” номинацийг шалгаруулдаг уламжлалтай. Анх 2017 оны "Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар ХУД-ийн Засаг дарга Ж.АЛДАРЖАВХЛАН тодорч байсан бол 2023 оны "Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар дахин шалгарч, шагнагдлаа.

2022-2023 оны хичээлийн жилд боловсролын салбарт олон талт ажлыг санаачлан, төсөл хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, багш, хүүхэд бүрийг хөгжиж сурахад таатай орчин бүрдүүлэн нийслэлийн боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан "2023 оны Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дахин шалгарч, шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Энхбаяр гардан авлаа.

Боловсролын салбарт олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, бүтээлч ажлыг товч дурдвал Хан-Уул дүүрэгт 2017-2023 онд 21 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад орсон бол 2024 онд 4 сургууль, 12 цэцэрлэг тус тус ашиглалтад орно.

Нисэх, Яармаг, Зайсан зэрэг улсын цэцэрлэг, сургуулийн хүртээмжгүй байршлууд дээр дүүргийн хөрөнгө оруулалтаар нийт 650 хүүхдийн ортой 3 цэцэрлэг энэ жил ашиглалтад орох юм.
Түүнчлэн нийслэлийн дүүргүүдээс анхлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд "Эко бүлэг” цэцэрлэг байгуулж, дүүргийн ажилтан албан хаагчдын 200 гаруй хүүхэд тус цэцэрлэгт хамрагдаж байна.

Мөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагуудыг уриалж, өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн төр, хувийн хэвшлийн 10 гаруй байгууллага "Байгууллагын дэргэд цэцэрлэг" -тэй болж, 500 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна