Сүүлийн өдрүүдэд хүүхэдтэй холбоотой асуудал ар араасаа хөвөрч байна. Хэдийгээр уй гашуутай байгаа ч тэд үнэн бас хатуу үгийг сонсох учиртай. Үнэндээ бол эцэг эх асран хамгаалагч нарын буруутай үйлдэл, хариуцлагагүй улмаас хүүхэд байрныхаа цонхоор унаж, хичээлдээ явахаар гараад зам дээр дайруулж нас барж, сургуульдаа явахдаа, сургуулиасаа ирэх замдаа ор сураггүй алга, гэртээ унтаж байхдаа угаартан нас барж, үл хайхрах хүчирхийлэлд өдөр бүр цаг минут тутамд өртөж байна...
Тэгвэл нийгмийн хамгааллын асуудал хаана явна вэ. Өнөөх “Шүгэл үлээдэг Х.Булгантуяа” сайд яг юу хийж байна вэ... гээд олон олон яагаадыг “Ордны хатагтай” нараас асуумаар байна. Тэгээд ч эмэгтэй гишүүдэд ард түмэн, тэр тусмаа эхчүүд, бүсгүйчүүд эгдүүцэж байна.
Яагаад гэж үү, тэд хүүхдүүдийг малнаас ч дор үзэж буй юм. Ингэж хэлэхийн учир нь тэд өөрсдийнхөө малчид, туслах малчдадаа зориулж хуулийн зүйл заалт бий болгож “Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс хариуцуулахаар болж ирэх оны 1 дүгээр сараас эхлээд хэрэгжинэ гэдгийг Төрийн мэдээлэл сэтгүүлээрээ зарлачхаад байгаа... гээд өөрсдөдөө, өөрсдийнхөө хамаарал бүхий хүмүүст зориулж хууль хүртэл зохиодгийн ганцхан жишээ энэ.
Гэтэл “Ордны хатагтай” нар ардын хүүхдийн төлөө юу хийв...? Үнэндээ хуруугаа ч хөдөлгөхгүй байгаа учраас тэнийг эгүүлэн татъя гэж булт олон бухимдаж буй хэрэг.
Уг нь эдгээр эмэгтэй гишүүдийг сонгохдоо айл гэрийн эзэгтэй, эмэгтэй хүн гэдэг утгаар нь нарийн ширийнийг олж харж, энэ улс орон, ард түмний амьдралыг бүсгүй хүний торгон ухаанаар харж, мэдэрч ажиллана гэж найдсан итгэсэн.
Гэтэл өнөөдөр бид тэднээс “архичин, яргачин нөхрийнхөө гарын дор, өдөр болгон зодуур үзэж хүчирхийлэлд өртсөөр бодох, санах сэрэх сөхөөгүй болсон дорой нэгэн”-ий дүр төрхийг харж байна. Тиймээс амаа үдүүлсэн мэт дуугүй суугаа, олны нэрлэдгээр “Ордны хатагтай” буюу “Унхиагүй эмэгтэй” гишүүдийг эгүүлэн татъя.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
68.100.184.106
Yag zov. ene erguunuud dotor mongoliin huuhdiin toloo, emegteichuudiin toloo, tegsh erhiin talaar hiisen yuch bhgui. idej uuj tatvar tologchiig l shulj bayajih huseltei humuus.
Хариулах68.100.184.106
Neeree tiin. Nemj helehed gants gyaltaih ni odontungalag l yum daa
202.21.108.18
Ер нь эмэгтэй гишүүдийг бүү сонго Хүүхнүүдийн шунал атаархал нь дэндүү 126 болгосоныг хүчтэй эсэргүүцье
Хариулах49.106.80.190
Эд нар дотор ганц гялтайх хүн нь яалтгүй Одонтунгалаг. Бусад нь зүгээр л алчуурнууд!
Хариулах203.91.115.40
Зүгээр эрэгтэй хүний нүдээр харахад эдэн дундаа хамгийн царайлаг нь Ундрам гишүүн
Хариулах