2023 оны 10-р сарын 3-ны 07.00 цагт гэрээсээ гараад сураггүй болсон охиныг эрэн хайх ажлын явцын талаар Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал өнөөдөр мэдээлэл хийлээ.
О.Батжаргал, Аймгийн Цагдаагийн газар охин алга болсон тухай дуудлагыг 10-р сарын 3-ны 10.30 цагт авч, үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ хугацаанд аймгийн Онцгой комисс хуралдаж, эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын газраас дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргасан. 23 байгууллагын 89 тээврийн хэрэгсэл 245 албан хаагчийг дайчлан эрлийн ажлыг 3-ны өдрөөс 4-нийг шилжих шөнө хүртэл бүтэн ажилласан. Ард иргэд, ар гэрийнхэн маш олон хүн Сайншанд сум болон аймгийн төвийг тойрч эрлийг зохион байгуулсан. 4-ний өглөө Сайхандулаан, Мандах сумын чиглэлд 4 тээврийн хэрэгсэлтэй, 29 алба хаагчийг томилж явуулсан. Энэ хугацаанд Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумын нутагт эрлийг баг гаргаж, мэдээлэл солилцож хоёр талаасаа ажилласан. 10-р сарын 4-ний 18.00 цагийн орчимд сэжигтэй этгээдийг иргэдийн оролцоотой газар дээр нь саатуулан, баривчилсан. Энэ хугацаанд Сайншинд сумаас дахин ажлын хэсэг гаргаж, Дорноговийн Сайхандулаан, Өмнөговийн Манлай сумын чиглэлд эрлийг зохион байгуулсан. Замын-Үүд сумаас мөн бүрэлдэхүүн томилж эрлийг үргэлжлүүлж байна. Сэжигтэй этгээдийн хөдөлгөөний маршрутыг камерын бичлэгт үндэслэн тогтоож, чиглэлийн дагуу эрлийг үргэлжлүүлж байна.
Гэмт этгээдийн машин төвөөс зайдуу, төвлөрсөн камерын гадуурх гэр хороолол, хүнсний дэлгүүрийн камеруудад бичигдсэн байна. Машин аймгийн төвөөс баруун тийш гарсныг тогтоосон. 5-ны өглөө ОБЕГ-ын Агаараас эрэн хайх алба, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба 09.30 цагт Мандах суманд ирж, агаараас эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. ЦЕГ, ОБЕГ, Дорноговь, Өмнөговь аймгийн Цагдаагийн газар, Мандах сумын цагдаагийн хэсэг эрлийг явуулж байна. Аймгийн ойролцоох барилга байгууламж, уул уурхайн бүсэд эрлийг хийж байна. Иргэд мөн эрэлд оролцож байна. Гэмт хэрэгтнүүд автомашины өнгийг өөрчилсөн, дугаарыг балласан, дугаарыг өөрчилсөн урьдчилсан зохион байгуулалттай хэрэг болох нь тогтоогдсон. Ар гэрийнхэнтэй байнга холбоотой ажиллаж байна. Тодорхой нэр, зураггүй хаягаас хохирогчийн ар гэр лүү батлагдаагүй мэдээлэл өгч, эрлийн ажлыг тарамдуулах, эрлийн зүг чигийг өөрчлүүлэх зэрэг тохиолдол хэд хэд гарлаа. Энэ бол эрэлд саад учруулсан үйлдэл болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоосон. Гэмт этгээдүүдийн машин аймгийн төвөөс зайдуу, төвлөрсөн камерийн гадуурх гэр хороолол, хүнсний дэлгүүрийн камеруудад бичигдсэн байна. Машин аймгийн төвөөс баруун тийш гарсныг тогтоосон. Хүүхэд алга болсон гэмт хэрэг сургуулийн орчинд болоогүй. Хүүхдийг орон сууцны хорооллынх нь ойролцоох автобусны буудлаас авч явсан нь тогтоогдсон гэлээ.
Эх сурвалж : gogo.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.161.206
yu gej amid bh ve deee, ar gert ni gun emgenel ilerhiilie
Хариулах202.9.40.207
хүний наймааны том сүлжээ байна даа, манай хуулийн байгуулагынхан шантарахгүй тууштай ажлаараа, иргэд бид туслах болно
Хариулах202.9.40.20
Zass kamergui bsani gai huuheded hund tusch bn.Olon sayar avsan kamer chin ogt ajillaagui bsan uomuu.Eersdee hariutslaga huleej sur.Altan ami haana bn
Хариулах66.181.181.56
Сайн бнауу бас машинд дамжуулсан бж магадгүй ш дээ жалгаруу ороод удсан гээд бсан ш дээ
Хариулах182.229.33.167
Ter sejigten nowshiin bie erhteng tasdaadch boltugai vnen Zow medeelel awaachdee
Хариулах66.181.183.109
Хүний наймаатай холбоотой байж магадгүй.
Хариулах139.5.219.59
Олуулаа юм шиг бн
Хариулах202.9.40.156
Ганц хүчиндэгчийн ажил биш байна даа .цаанаа олуулаа ,бүлэг гэмт хэрэг байх шиг ...
Хариулах202.126.88.116
Тийм бн аа