Уялдаа... үр дүн

Moderator
2023/10/04


Аливаа ажил уялдаа холбоотой, нүдээ олсон, зөв шийдвэрийн үр дүнд бүтдэг гэдэгтэй  хэн ч маргахгүй. Тэгвэл ХӨДӨӨ АЖ АХУЙН салбарт  яг л энэ ажлын уялдаа холбоо, зөв зүйтэй шийдвэр дутагдсаар л...

Иргэн Мөнхөө 5 га газарт төмс, 2 га-д манжин, 2 га газарт лууван, 1 га газарт сонгино тарьсан байх бөгөөд төмс сонгино манжингаа хурааж харин луувангаа тэр чигээр нь хаяж байх жишээтэй.

Яагаад гэвэл лууван нь давжаарсан учраас тэр. Гэхдээ тэр талбайгаас “30 орчим өрх айл өвөл хавартаа идэх луувангаа авчихна” гэдгийг  юмны эзэн сумны занги хэлэхдээ  жаахан харамсангуй  байв.

Тэгвэл Монголын ахмадын холбоо ийм олон олон Мөнхөөд тохиолдож буй  асуудалд тусалж яагаад болохгүй гэж. Хөдөлж хөдөлмөрлөж байх тусмаа ахмадуудад  хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийнхөө хөлсөнд идэх ногоогоо ч авчихна.

Мөн лууван манжин, сонгинын тайрагдаад хаягддаг цоор, навч зэргийг нь даршилж, өвс, тэжээл муутай аймаг сумдад хүргэж яагаад болохгүй гэж. Энэ мэтээр хоорондоо уялдаа холбоотой ажиллаж чадвал айл өрхийн амьдралаас эхлээд улс орны эдийн засагт ч үр өгөөжөө өгнө.

Өнгөц сонсоход илүү үг мэт боловч энэ бол амьдрал, энэ бол ажил төрлийн уялдаа холбоо, бас оновчтой зөв шийдвэр, эцсийн дүндээ ахмадуудын сэтгэл санаа, эрүүл мэндэд нэн тустай.

Тэгээд ч 60 гарсан Дорж, Дулмаа нар бас тэнд танилцаад, аяга цайгаа хувааж уугаад суухыг ч хэн байг гэх вэ дээ. Тэгвэл тэд ядаж л “Ахмадынхаа баяр”-аар урлагийн тоглолт үзэх гэж үр хүүхдээрээ хүргүүлж ирчхээд суудалдаа  тухлав уу, үгүй юу шилтэй цэнхрийг сөгнөж урдуур хойгуураа тойруулж зохисгүй үйлдэл гаргахгүй шүү дээ.

Товчхондоо бол тэдгээр ахмадуудад хөдөлмөрийн чадвар байна. Харин тэдний тэр боломжийг ашиглаж чадахгүй байгаа хэрэг.  Тэгээд ч Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”-ын нэг хэсэг нь бас энэ шүү дээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.244
    2023/10/05

    za chi zailzan bai daa Saidaa ch hat daa !

    Хариулах