Ерөнхий сайд аа, нийслэл хотыг цементэн ширэнг болгосон Б.Чойжилсүрэнг Эрчим хүчний сайд болгосны чинь горыг иргэд амсаж, туршилтын “туулай” болмооргүй байна.
Тиймээс тэр хүнээ эрчим хүчний салбараас холдуулж, эрүүлээр сэтгэдэг мэргэжлийн, хүний эрхийн мэдлэг, мэдрэмжтэй хүнээ томилбол яасан юм бэ.
Орчин цагт аливаа бүтээгдэхүүнийг тусдаа үйлдвэр, орчин нөхцөлд туршдаг болчхоод байгаа. Гэтэл кабинетийн сайд ч чинь “Одоо 31,7 тэрбум төгрөгөөр нийслэлийн бондоор 24500 тонн хагас кокс гэдэг бүтээгдэхүүн оруулж ирээд энэ өвөл 12 дугаар сарын 15-ны хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан хотод туршилт хийнэ. Туршилтад орох байршлуудын тухайд урьдчилан туршилт хийж технологио эцэслээд их том алдаа хийхээсээ өмнө ямар ч байсан нүдээр үзье гэж байгаа.” гээд яриад зогсож байна.
Өнөөх хэл ам дагуулаад байгаа хагас коксжсон бүтээгдэхүүний тухайд ингэж ярьж буй сайдыг урьд өмнө харж байгаагүйн дээр иргэдээ нийтээр нь туршилтад оруулна гэж ярьж байхыг сонсоогүй. Одоо ч иргэд угаартаж нас барсан гашуун мэдээ өдөр бүр гарч байгаа. Мэдээ түлш гэх ойлголт төрүүл, нас барагсадад бурууг үүрүүлж байгаа.
Гэтэл дахиад шинэ бүтээгдэхүүнийг иргэддээ туршина гэдэг чинь нэг ёсондоо хүмүүлэг ёсны эсрэг гэмт хэрэг, геноцед шүү.
Нийслэлчүүдийг үерт автуулах шахсан Б.Чойжилсүрэн сайд энэ удаа агаарын бохирдлыг эсрэг гэж том дуугараад нийтийн эрүүл аюулгүй орчинд илүү ноцтойгоор халдах гэж байгаад Ерөнхий сайд нь хариуцлага тооцож, ХЭҮК ч үгээ хэлэх ёстой үе ирчхээд байна шүү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.9.46.60
Монголын ард түмэнтуршилтын туулай болж байна.хариуцлага тооцох
Хариулах202.126.93.243
Чойжилсүрэн Сонгосон тойрогтоо наад туршилтаа хийнэ үү бид мөрөөрөө амьдармаар байна
Хариулах202.126.90.86
Чойжилсүрэн намайг хэн ч яаж чадахгүй гэж бодоод байна тэр сэлбэ гол догуур бохир татаж байгаа нь чойжилсурэ нгийнбарил га гэж ард түмэн ярьж байна цах илгааны зөвшөөрөлгүй барилгаа тогонд хүчээр залгана гэнэ бипхарах үлдлээ.
Хариулах66.181.182.87
https://www.facebook .com/photo/?fbid=877 636813725677&set=a.2 44495177039847
Хариулах