Хөгжлөөс хол хоцрох вий...

Moderator
14 цаг 56 минутын өмнө

Дэлхийн улс орнууд чулуужсан нүүрснээс татгалзаад эхлэв. Энэ нь  хүлэмжийн хийн ялгаруулалтаа багасгаж, ногоон эрчим хүчийг эрхэмлэж буйтай холбоотой юм.

Тун товчхондоо бол  цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг чухалчилж, тийш шилжиж байна гэсэн үг бөгөөд мэдээж эндээс УРАН гэх үг урган гарах нь тодорхой. Урангүйгээр цөмийн эрчим хүчийг төсөөлөх ч хэрэггүй юм.

Тийм ч учраас ураны үнэ цэн ямагт өссөөр ирсэн байдаг. Гэхдээ Японы Фүкүшимагийн ослоос шалтгаалж  цөмийн эрчим хүчний тухай ойлголт удааширч, дэлхийн улс орнуудад болгоомжлол бий болоод байсан нь нууц биш.

Гэсэн ч 2011 оны тэрхүү ослоос хойш өнөөдрийг хүртэлх  хугацаанд ураны үнэ өссөөр л байсан бөгөөд өнөөдөр дэлхийн зах зээл дээр хамгийн өндөр буюу 40 хүртэл хувиар өсч ердөө 400 грамм орчим нь 65 ам долларт хүрсэн бол 2023 оны төгсгөлд 85 орчим  ам.долларын үнэтэй болно гэж тооцоолсон байна.

Мэдээж энэ нь олон талын шалтгаантай.

Гэхдээ даяаршлын энэ эрин үед  цөмийн эрчим хүчний эх үүсгүүрийн тухай бодож алсын хараатай ажиллахгүй бол  УРАНД ШУНАСАН ИХ НҮҮДЭЛ Монголыг нөмрөхийг ч үгүйсгэхгүй юм.

Яагаад гэвэл хар, шар алтанд шунасан нөхөд Монголын хөрсийг орвонгоор нь эргүүлж буй  бөгөөд  үнэ нь өдрөөс өдөрт өсч буй уранд ШУНАХ нь ч тодорхой.

Тиймээс УРАНАА АШИГЛААД  цөмийн эрчим хүч рүү шилжихийн тулд хал үзэж халуун чулуу долоосон ИХ наран улсын  өөр нэгэн Фүкүшимаг яагаад Монголд бүтээн байгуулж болохгүй гэж...

Тэгээд ч Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах үүрэг хүлээгээд байгаа. Иймд зорилгоо биелүүлэхийн тулд ногоон эрчим хүчийг чухалчлах зайлшгүй шаардлагатайн зэрэгцээ нүүрстөрөгчийн цахилгаан үйлдвэрлэлээ ч багасгах шаардлага тулгарч байгаа.  Гэтэл бид  чинь дэнлүү, лааг халсан ч  гэж  сайрхах ч  XXI зуунд нийслэлийнхээ  төвд, зарим дүүрэг хороодын иргэд тог цахилгаангүй сууж  байх жишээтэй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна