Ам.долларын индекс сүүлийн 10 сарын оргилдоо хүрч, аваргаа баталсаар байна. Долларын индекс /USDX/ нь долларын ханшийг евро, японы иен, Их Британийн фунт, Канадын доллар, Шведийн крон болон Швейцарын франк гэх 6 валюттай зэрэгцүүлэн хянадаг индекс юм.
Ам.долларын индекс яагаад анхаарал татах үзүүлэлт вэ?
АНУ-ын доллар нь дэлхийн хамгийн том нөөцийн валют хэвээр байгаа тул долларын индекс нь санхүүгийн зах зээлийн төлөв байдлыг урьдчилан таамаглахад олон талаар тусалдаг. Ихэнх түүхий эд, үнэт металлын үнэ ам.доллароор илэрхийлэгддэг тул USDX ханшийн өсөлт нь түүхий эдийн зах зээлийн уналтыг илэрхийлдэг.
Ам.доллар ийнхүү байр сууриа бататгаж, ноёрхлоо тогтоох зуур Азийн орнуудын валют “шалаар нэг” гэдэг нь болов.
Тэр дундаа иений ханш сүүлийн 11 сарын хугацаанд чөлөөт уналт хийж, эцэстээ засгийн газар нь интервенц хийхээс өөр аргагүй нөхцөл байдалд орж байгааг судлаачид хэлж байна. Нөгөө талаар Японы засгийн газар өнгөрсөн жилийн түүхээ дахин давтаж интервенц хийсэн ч төдийлөн үр дүн гарахгүй бөгөөд гадаад валютын нөөцөө шавхах эрсдэлтэй байгааг давхар анхааруулж байна.
Харин урд хөршийн хувьд юанийн ханшийг тогтворжуулахаар интервенц хийсэн ч юанийн эрэлтийг илтгэдэг индекс буурсан гээд таагүй мэдээлэлтэй 8,9 дүгээр сар шувтарч байна.
Ам.долларын аархал Өмнөд Солонгосын вон, Тайландын батыг ч тойроогүй юм.
ХНС 2024 оноос нааш бодлогын хүүгээ бууруулах төлөв ажиглагдахгүй байгаа нь Азийн улс орнууд хэтдээ нар үзэхгүйг илтгэнэ. Манай улсын хувьд ч ялгаагүй бүс нутгийн улс орнуудтайгаа ижилхэн зовлонтой зэрэгцэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна