“Эрдэнэс таван толгой”-н захирал асан Б.Ганхуяг нарын нүүрсний хэрэгт холбогдуулан хэд хэдэн компанийн захирлыг шалгахаар болжээ. Тэдний нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хамаарал бүхий этгээд болох “Овоот толгой ресурсес” ХХК-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч М.Батгэрэл гэгч. Түүнд ЭЦГ болон АТГ-аас эрүүгийн тоот хавтаст хэрэг нээж шалгахаар болсон байна.
Учир нь М.Батгэрэл Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед нь “Овоот толгой ресурсес” ХХК-иараа дамжуулан “Эрдэнэс таван толгой” компаниас ямар ч тендер зарлуулахгүйгээр баруун Цанхийн уурхайн хөрс хуулалт, олборлолтын ажлыг 799.3 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр авсан нэгэн юм.
Мэдээж энэ бүхэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын дэмжлэгтэйгээр явж, түүнийхээ шанд Б.Ганхуяг хүн бүхний хүсээд ч авч чаддаггүй, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэх нэр хүндтэй цолыг авч байв. Б.Ганхуягийн авсан энэхүү цол хэргэм хожим нь түүнийг нүүрсний авлигын хэрэгтэн болгоно гэдгийг хэн ч төсөөлөөгүй. Тэр ч утгаараа Б.Ганхуяг нүүрсний хэрэгт төрийн томчууд оролцсон байтал ганцаархнаа цагдан хоригдож буйдаа бухимдан хорих ангиас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хатуу үгтэй захидал илгээж “Би ганцаараа биш шүү” хэмээн дамжуулсан.
Түүний энэхүү дамжуулсан анхааруулгын нэгдүгээрт Х.Баттулга ба М.Батгэрэл гэгч бий гэдгийг баттай эх сурвалж мэдээлж байсан нь батлагдсан юм.
Хэрвээ уншигчид санаж буй бол АТГ-аас Ерөнхийлөгч асныг нүүрсний хэрэгт холбогдсон 17-н хүний нэг нь хэмээн зарлаж байсан. Хэдийгээр ЭЦГ-ынхан М.Батгэрэлд холбогдох нүүрсний авлигын хэргийн нотлох баримтыг цуглуулсан ч гэлээ дээрээс ирэх шийдвэрийг хүлээн түүнийг шалгаж эхлээгүй байсан аж.
Тэгвэл намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд нүүрсний хэрэгт холбогдсон албан тушаалтнуудаас гадна Б.Ганхуягт авлига өгсөн, мөн ямар ч тендер зарлуулахгүйгээр хэдэн тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ авсан М.Батгэрэлтнүүдийг АТГ болон ЭЦГ-ынхан хавтаст хэрэг нээж хэдийнэ шалгахаар болсон байна.
Дээр хэлсэнчлэн М.Батгэрэл, Х.Баттулгыг хаан байх үеэс огцом баяжиж нүүрсний уурхайнуудад хөрс хуулалтын бүхий л ажлыг авч хэтэвчээ хэдэн тэрбумаар нь зузаалсан нэгэн гэдэг нь мөрдөгчдийн хавтаст хэрэгт авагдсан аж.
Өөрөөр хэлбэл, тэрбээр хаяадаа боломж олдвол төрийн байгууллагад автомашин шахдаг нэгэн байснаа гэнэт л 2017 оноос огцом нүүрсчин болж Ерөнхийлөгч асны буянаар баячуудтай хөл зэрэгцэн алхах болжээ.
Ямартай ч хойшлогдоод буй нүүрсчдийн шүүх хурлаас өмнө мөрдөгчдийн цоожтой шүүгээнд байсан энэ мэт хүмүүсийн хэрэг шалгагдаж гэнэт баяжигчид шүүхийн өмнө очихоор болох нь.
Эцэст нь хэдийгээр өдгөө М.Батгэрэлийн нэр дуулдах ч түүний хамсаатан, мань эрийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай ойрхон болгосон “Монгол хьюндай автомотив” ХХК-ийн захирал нууц ноёнтон О.Энхмандах гэгчийг мартаж болохгүй. Бид дараагийн удаад М.Батгэрэл, О.Энхмандах нарын холбоо сүлбээ хэрхэн яаж мөнгө олдог байсан тухайг мэдээлэх болно.
Үргэлжлэл бий…
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.179.25.67
хөрөнгийг нь хурааж улсын орлого болго таминь ээ Хариулах
Хариулах202.179.25.67
бузруудыг бүгдийг нь баривчилж олны нүдэнд ил болго
Хариулах103.57.95.50
хөрөнгийг нь хурааж улсын орлого болго женкод хүрээгүй нүх гэж байна уу таминь ээ
Хариулах66.181.177.47
бузруудыг бүгдийг нь баривчилж олны нүдэнд ил болго
Хариулах