АИ-92 бензин болон дизель түлш бол манай улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэг. Гэтэл сүүлийн үед авто бензин болон дизель түлш хязгаарлалтад орсон гэх мэдээлэл цацагдаж нийгэмд багагүй бухимдал үүсгэсэн.
Тэгвэл ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчлах үеэрээ “Монгол Улс шатахууны хязгаарлалтад орохгүй” гэдэг мэдээлэл өгсөн тухай УУХҮЯ-наас мэдээлж “Роснефть компанитай бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэвийн үргэлжлүүлэх талаар албан захидлыг ОХУ-ын Эрчим хүчний яаманд хүргүүлсэн.” гэсэн нь мөн л эгэлзээ төрүүлчхэв.
Хэдийгээр салбар яам нь Монгол Улсад шатахууны нөөцийг таслахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байгаа. Шатахуун болон авто бензиний 30 хоногийн нөөцтэй байхаар тогтсон, өнөөдрийн байдлаар хэвийн нөөцтэй, улсын хэмжээнд дизель түлшний 40, АИ-92 бензиний 30-аас дээш хоногийн нөөцтэй байгаа... Үнийн асуудлыг энэ ондоо багтааж, "Роснефть" компанитай дахин хэлэлцэхээр ажиллаж байгаа, цаашдаа шатахууны үнийг нэмэхгүй байх тал дээр анхаарч ажиллана.”гэх зэргээр ярина билээ.
“Аргаа барахдаа аавынхаа толгойг маажна” гэгчээр эл мэдээллийнхээ төгсгөлд “2026 онд Газрын тосны үйлдвэр ашиглалтад орно. Ингэснээр дотоодынхоо нийт хэрэгцээний 60 орчим хувийг хангана” гэсэн нь “Алаагүй баавгайн арьс”-ыг 10 хуваадгийн үлгэр болж багагүй бухимдал үүсгээд байгааг нуух юун.
Тэгээд ч дотоодын болон экспортыг тодорхой хугацаагаар хязгаарлаж тогтоол шийдвэр гаргачхаад байгаа ОХУ Монголчуудыг тэгтэл нь харж үзэх нь юу л бол...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
5.67.12.237
yun harj uzeh hiise geree ene ter gaa biz dee
Хариулах202.21.124.138
Үргэлж өөрсдийг нь дагаж явсан ядарсан монголчуудыг өрөвдсөн байхаа Юу ч хийж сураагүй чадахгүй байж дуугай л байвал бидэнд өлзийтэй байж мэднэ шүү
Хариулах202.55.188.122
чи харин үнэнийг хэлэв чухамдаа ханцуйндаа залбирах хэрэгтэй