Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шувуу” ажиллагааны хүрээнд “Нүүрсний хулгай"-н хэрэгт шалгагдаж байхдаа БНХАУ руу оргон зайлсан иргэн Д.Наранхүү гэгчийг өнөөдөр эх оронд нь авч ирнэ. Түүнийг нүүрсний хэргийн яллагдагч УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нартай холбоотойгоор шалгаж эхэлсэн. Гэтэл тэр хил давж зугтаад, нүүр царайгаа ч өөрчилсөн гэх мэдээлэл бий.
Засгийн газраас “Шувуу” ажиллагааг зарласны дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнгөрөгч зургаадугаар сард “Шувуу ажиллагааг зарлаж эхлэхэд шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан 92 хүний асуудлыг танилцуулж байсан. Энэ тоо өсөж 127 болсон. Мөн энэ хүрээнд Интерполын улаан буланд 22, хөх буланд 70 хүнийг эрэн сурвалжилж байгаа. Үүнээс улаан булангийн гурав, хөх булангийн 42 буюу нийт 45 хүнийг олж тогтоосон. Эдгээр хүмүүсээс тавыг нь эх оронд нь авч ирсэн. Харин сайн дураараа хэргээ шийдвэрлүүлэхээр 12 хүн ирсэн. Бид нэмж 10 орчим хүнийг авч ирэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Авч ирсэн бол сайн дураараа ирсэн хүмүүсээс дөрвийг нь шүүхэд шилжүүлсэн. Үлдсэн 13 хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа” гэж мэдээлж байв.
Харин одоогийн байдлаар Интерполын улаан буланд 4, хөх буланд 46 этгээдийг олж, тогтоон эрэн сурвалжлах ажлыг зогсоосон гэдэг. Гэхдээ тэднийг авч ирэх нь ганц Монгол Улсаас хамаарахгүй. Тодруулбал, эрх зүйн харилцан туслалцах гэрээтэй улсаас бол аваад ирж болно. Харин тийм гэрээгүй улс орнуудтай шинээр гэрээ байгуулахаас эхлээд яриа хэлэлцээ хийхээс аргагүй болно. Тиймээс “шувуу”-дыг авч ирэх нь цаг хугацааны асуудал мэт харагдаж байгаа ч үнэндээ ирэх жилийн сонгуулийн өмнө л “бөөнд” нь чирч ирж, ялалтын дуу дуулах бололтой.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна