Aljazeera Монгол Улсын Казак ард түмний уламжлал бүргэдээр ан хийх урлагийн талаар ийнхүү бичжээ.
“Монголын баруун хязгаарт эгэл жирийн хөдөөний малчин айлын хаяанд бүргэд шувуу хөдөлгөөнгүй тушигджээ. Зэрлэг махчин шувууг хөлөөс нь бэхэлж уясан байхаас гадна, нарийхан толгой, нүдийг нь далдлан хар арьсан малгайгаар бүрхсэн байв. Зөвхөн хошуу нь үл ялиг харагдана.
Энэ айлын охиныг Сэмсер гэх бөгөөд тэрбээр удам дамжсан бүргэдчин казак гэр бүлээс гаралтай. Түүний өвөө Ажкен Табысбек, аав Шохан нар олон арван жилийн турш улсын чанартай бүргэдийн тэмцээнд түрүүлж байсан арвин туршлагатай хүмүүс юм.
Сэмсер өдгөө 23 настай, өглөө бүр эртлэн босож үнээгээ саан, шаламгай гэгч нь ажлаа амжуулна. Түүний хэлснээр бүргэд барихад эмэгтэй хүн ч явж болдог гэв.
2013 онд бүргэдчин залуу Айшолпан Нургайв Израилийн гэрэл зурагчин Ашер Свиденскийн гэрэл зурагт бууснаар Монголын казах эмэгтэйчүүд дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.
Анчин болон бүргэд нь хоорондоо нягт холбоотой байх төдийгүй анчин бүр өөр өөрийн гэсэн бүргэдтэй байна. Ихэнх анчид бүргэд шувууг нисэж сурсны дараа барьдаг бөгөөд энэ нь эзэнтэйгээ нягт холбоотой харилцаж сургахад дөхөм болгодог ажээ. Мөн эм бүргэд илүү түрэмгий зантай байдаг тул ан хийхэд түлхүү ашигладаг байна. Бүргэдийг ан хийхэд сургахад олон жил шаарддагийг туршлагатай анчид хэлж байлаа.
Түүнчлэн Сэмсер бидэнтэй ярилцахдаа “Би эрэгтэйчүүдийн хийдэг ажлыг ч хийхийг хүсдэг” хэмээн хэлж байв. "Казахстаны эмэгтэйчүүдийн түүх" төрийн бус байгууллага, Казак эмэгтэйчүүдийн виртуал онлайн музейг үүсгэн байгуулагч Динара Асанова “Монголд бүргэдээр ан хийх урлаг үе дамжин амьдарсаар байгаа бол үүнийг хадгалж үлдэхийн төлөө байх ёстой” хэмээн хэлсэн байдаг.” гэжээ.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ