Улаанбаатар хотын иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө ашиглахаа болиод удаж байна. Иргэн бүр өөрийн гэсэн карттай болж, түүгээрээ зорчдог болсон. Энэ бол нийтийн тээврийн салбарт хийгдсэн дорвитой ажлын нэг мөнөөс мөн. Харамсалтай нь аливаа ажил хугацаа өнгөрөх тусам сайжрах байтал манайд улам дорддог нь гэм биш зан гэлтэй. Иргэд автобусны жолоочид бэлэн мөнгө атгуулж зорчих нь ихэссэн. Ингэснээр нийтийн тээврийн ашиг орлого буурч, үйлчилгээгээ сайжруулахад нь хүндрэл үүссэн нь тодорхой.
Одоо иргэд 500 төгрөгөөр автобусанд зорчих бөгөөд буухдаа картаа уншуулсан бол 30 минутын дотор дараагийн автобусаар үнэгүй зорчих боломжтой. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн автобусны төлбөрийг 1000 төгрөг болгох тухай санал яригдаж байгаа талаар мэдээлсэн. Энэ санал дэмжигдвэл иргэд бүтэн өдрийн турш 1000 төгрөгөөр зорчих юм. Олон автобус дамждаг хүмүүст ашигтай бөгөөд иргэд заавал урт эргэлттэй автобус хүлээх шаардлагагүй болох эерэг талтай. Нөгөөтэйгүүр автобусны жолоочид бэлэн мөнгө атгуулахгүй нь бас нэгэн сайн тал.
Гэхдээ нийслэлийн нийтийн тээврийн газрын зүгээс үндсэн өртгөө тооцож үзвэл 1350 төгрөгөөр зорчих ёстой байгаа ч эхний ээлжинд 1000 төгрөг болгохоор иргэд, ААН-үүдээс санал авч байгааюм байна.
Иргэд ихэвчлэн нийслэлээс хийгдэж буй ажлуудад шүүмжлэлтэй ханддаг ч зарим асуудлыг ул суурьтайгаар харж, дүгнэлт хийх хэрэгтэй бөгөөд одоо яригдаж буй энэ санал иргэдэд ашигтайгаар яригдаж байна шүү дээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.9.46.158
жолооч нарын орлого улам нэмэгдэх нь дээ ккк
Хариулах202.55.188.38
Автусны жолооч нар мөнгө авдгаа болих хэрэгтэй, хулгайч нар!
Хариулах