​ Нүүрсний хулгайн хамтрагч М.Батгэрэл буюу авлига санхүүжүүлэгч

Moderator
2023/09/25

Ард иргэд арилжаа наймаа хийгээд “авсан, өгсөндөө өлзийтэй” гэдэг. Харин албан тушаалтан, эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтэй нөхөд авлигын асуудалд хэрхэн ханддаг вэ. Уг нь хуулиараа бол авлига өгсөн, авсан хэн, хэн нь хариуцлага хүлээх заалттай.
Өдгөө олон нийтийн анхааралд өртөөд “Нүүрсний хэрэг”-ийн гол толгойлогч Б.Ганхуяг хамгаалалтад авбал бүгдийг нь яриад өгье хэмээн “том” дуугарч байгаа бөгөөд түүнээс хэнбугай нар айж байгаа бол гэдэг нь анхаарал татах сэдэв яах аргагүй мөн.

Өөрөөр хэлбэл нүүрсний хэргийн холбогдогч Б.Ганхуягт авлига өгсөн хүмүүс ч шалгагдаж, шүүлгэх ёстой. Тэдний нэг нь “Овоот толгой ресурсес” ХХК-ийн М.Батгэрэл.


Мань М.Батгэрэлийг Ерөнхийлэгч асан Х.Баттулгын хүн гэдэг. Тэр ч утгаараа Б.Ганхуягтай амархан дотносож, асар их мөнгөний тендерүүдийг авч байсан нь ил болсон.
Яагаав, Б.Ганхуяг офиссын барилга, спорт цогцолбор, орон сууцны хотхон гээд барилгын салбарт хүч түрэн орсон байдаг даа.
Тэдгээрийгээ дандаа авлигын мөнгөөрөө санхүүжүүлснийг нь хууль хяналтын байгууллагынхан ил болгосон.
Тэдгээрийн дунд “Овоот толгой ресурсес” ХХК-ийг эзэмшигч М.Батгэрэл “Эрдэнэс тавантолгой”-гоос их хэмжээний үнийн дүнтэй ажил, тендер авахын тулд өнөөх Б.Ганхуягт барилгын ажлынх нь санхүүг шийдэж өгсөн гэхэд хилсдэхгүй.
Тодруулбал, аль 2020 оны хоёрдугаар сард “Эрдэнэс тавантолгой” ХК-иас “ЭТТ/202001036” дугаартай, 799.3 тэрбум төгрөгийн санхүүжилттэй “Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, олборлолтын ажил гүйцэтгэгчийг шалгаруулах” нэртэй тендер зарласан байдаг. Түүнд “Монголиан контракт майнинг сервис”, “Монгол майнинг энд эксплорэйшн” гэх хоёр компани оролцсон бөгөөд Б.Ганхуяг тэднийг хасчихсан.
Тэгмэгцээ гэнэт 2020 оны дөрөвдүгээр сард дээрх тендерийн ажлынхаа гүйцэтгэгчээр “Овоот толгой ресурсес” ХХК-ийг тендергүйгээр шалгаруулчихсан байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг албан ёсоор зарлагдсан тендерийг албаар цуцалж, “Овоот толгой ресурсес” ХХК-ийг шалгаруулж, 799.3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан байдаг.
“Овоот толгой ресурсес” ХХК-ийн М.Батгэрэл нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүн гэдгийг зарим хүн нутгархаж ойртсон ч гэдэг. Учир нь М.Батгэрэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумынх.
Мэдээж М.Батгэрэл нутгийнх гэж экс Ерөнхийлөгчтэй дотносохоос гадна өөр бусад бизнесийн гарвалаар ч олсны үзүүр нь холбогддог.
Энэ тухай мэдээллийг бид ирэх өдрүүдэд хүргэх болно.

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.13
    2023/09/27

    Нүдэнд хүйтэн жартайсан муухай нөхөр бэ

    Хариулах
  • 202.126.88.234
    2023/09/25

    Сайхан залуу шүү, амжилт хүсий

    Хариулах