Төрийн банк 2021 оноос хойш “Дундаж давхаргыг дэмжигч” банк байх зорилтын
хүрээнд харилцагчдаа санхүүгийн боловсрол олгож, санхүүгийн зарцуулалтаа зөв
удирдах, хуримтлал бий болгох, дадал зуршлыг хэвшүүлэх үүднээс тэднийг дэмжих
зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж ирсэн.
Мөрөөдлийг биелүүлэх хадгаламжийн урамшуулалт аяны гуравдугаар шат
буюу “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяныг Төрийн банк дахин
зарласан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ирэх 09 дүгээр сарын 30-ны
өдрийг дуустал үргэлжилнэ.
Аяны хүрээнд 2 дахь тохирлын эздийг тодрууллаа. Төрийн банканд гурван сар буюу
түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого
нэмсэн 100,000 төгрөг /түүнтэй тэнцэх валютын орлого/ хийсэн харилцагчдын дундаас 5
харилцагч тодорч 200,000- 1,500,000 төгрөгийн хадгаламжийн эзэн боллоо.
“Мөрөөдлөө хадгалъя-2023” аянд оролцсоноор ТАВАН сая төгрөг хүртэлх
хадгаламжийн эзэн болох боломжтой тул харилцагч та Төрийн банкны “Мөрөөдлөө
хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аянд нэгдэж, өөртөө, гэр бүлдээ, бяцхан
үрсийнхээ ирээдүйд хуримтлал үүсгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал
сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна
уу.
Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
202.126.89.104
оролцож бгаан мэдэгдэхгүй юм билээ
Хариулах