Д.Сумъяабазар: Нисэх онгоцны буудлаас 7-н буудал хүртэл МЕТРО явуулахаар төлөвлөсөн

Moderator
2023/09/20

Хотын дарга Д.Сумъяабазар нийтийн тээврийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарын төлөөлөлүүдтэй уулзаж байна.

Энэ үеэр тэрбээр салбарын төлөөллүүдэд хандаж "Нийтийн тээврийн салбарт шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд Улаанбаатар хотод анх удаа 1225 автобусыг оруулж ирсэн. Өмнө нь ийм том парк шинэчлэл огт хийгдэж байгаагүй. Одоо тулгамдаж байгаа асуудлуудаа ярьж хэлэлцэж, шинэ шатанд гарч ажилламаар байна. Тийм ч учраас би та нарыг сонсоно. Буцаагаад шахаж шаардана.

Улаанбаатар хотын иргэд эрүүл, аюулгүй, стандартад нийцсэн автобусны үйлчилгээг авах ёстой. Тэр үйлчилгээг явуулах бодлогын шийдлийг Хотын дарга хийнэ. Та нар тэр стандартыг барьж чанартай үйлчилгээг хүргэх ёстой" гэв.

Мөн тэрбээр уулзалтын үеэр "Улаанбаатар хот метротой болно. Олон жил ярьсан учраас ард түмэн итгэхгүй байх. Тэр хамаагүй. Бид хийнэ. Бэлтгэл ажлууд хангагдаад явж байгаа. Метротой болох асуудалд шийдэл, гарц, санхүүгийн схем мэргэжлийн компаниудтай ерөнхий хэлэлцээр хийсэн. Эхний ээлжинд 1.5 тэрбум ам.доллараар хийж хэрэгжүүлнэ. Метрог 2 сая дөхөж буй Улаанбаатар хотод зайлшгүй нэвтрүүлэх шаардлагатай. Цаашид хөрөнгө, санхүүгийн схем дээр бодно. Тэгэхгүйгээр шууд метро байгуулна гэдэг хэцүү. Зорилго болгон дэвшүүлж ажлын хэсэг хэлэлцээрт оруулахаар бэлтгэж байна. Ер нь Улаанбаатар хотын утаа, нийтийн тээвэр, орон сууцны бодлого, эрчим хүчний дутагдал, дулаан, цахилганы эх үүсвэрийн дутагдал, гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр, зам байгууламж зэргийг цогц байдлаар шийдэх зорилгоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтоолын төслийн өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн. Эхний лайн бол шинэ нисэх онгоцны буудлын хурдны замаас хотын төв, хойш 7-н буудал руу чиглэхээр төлөвлөж байна. Метрог газар доогуур явуулах төлөвлөлтийг бэлдэж байна. ТЭЗҮ дээр 1.5 тэрбум ам.доллар метроны эхний лайныг оруулж ирсэн.

Техник эдийн засгийн үндэслэлээр урьдчилсан байдлаар 950 орчим сая доллароор метро барих төлөвлөгөө гарсан. Ямар технологиор хийх, ямар өртөг зардалтай байх зэрэг нарийвчилсан тооцоог хийх тал дээр ажиллаж байна." гэв.


Сэтгэгдэл (13)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.153
    2023/09/22

    Энхтайвны өргөн чөлөө буюу толгойт-амгалан гэсэн чиглэл байсан нь ачаалал, орлогоо бодсон ч дээр баймаар юм. Олон автобус оруулж ирснээ хөөрцөглөөд байх шаардлага байхгүй шдээ

    Хариулах
  • 66.181.177.180
    2023/09/22

    Метрогоо Энхтайвны өргөн чөлөө бас нисэх яармаг чиглэлд л эхлээд төсөв мөнгөндөө тааруулаад хиймээр байна.

    Хариулах
  • 72.90.251.95
    2023/09/21

    Хийвэл зүгээр л дээ гэхдээ л чиглэл нь буруу л бна схем топологио гаргахдаа буруу л бна даа Одоо газар доорхи УБ г ярих цаг болсон Мктро биш юмаа гэхэд хэдэн том сайхан нүхэн гарц 4 замуудаа дээгүүр доогуур гаргамаар бга юм Инженер сэтгэлгээ өхгүй худлаа цүнх баригчид ихсээд ойрын 20 жил худлаа ярьсаар л бх бх даа

    Хариулах
  • 103.212.118.139
    2023/09/21

    Neg yum heleed zurag tusul hiilguulsen gej mungu idehee bolimoor yum ulsiinhaa tuluu neg yum hiie metronii zurag duujin teeberiin zurag uur yu yu ch bilee zunduu l yum bgaash tusbii. mungu uilahgyi yumdaa ta nar neg tailangaa tabih udur ireh bailgyi dee.

    Хариулах
  • 202.126.89.196
    2023/09/21

    Хаха. Явуулна гэв үү? Эхлээд бариач!!! Зураг төсөл хийнэ, хийж байна гээд 10 гаран жил боллоошд.ккк

    Хариулах
  • 66.181.179.162
    2023/09/20

    баруун зүүн жигүүрээ холбосон шугам эхэлж тавиад дараа нь урагш хойш чиглэлд, бүүр дараа нь тойрог гээд явбал түгжрэл бууруулахад дэмтэй байх болов уу? УБ-аас 70 гаруй км алсад, түгжрэлгүй бүсийг эхэлж метротой болгох мэргэн ухааныг ойлгохгүй байна.

    Хариулах
  • 66.181.188.121
    2023/09/20

    Ингээд хадуураад явчих юм метро чинь хугцаа ойрхон давтамжтай явж бж ард иргэдэд хүртээмжтэй бна нисхээс ирэхийг нь хүлээж сууна гэвэл автобуснаасаа ялгаагүй болно ойрхон хугцаатай явуулна гэвэл олон вагон авна тэгхээр тэр олон вагон нисэх рүү хүнгүй баахан тэнэж бгаад хотын төвд ганц хоёр буудалд хүнтэй үйлчилээд дахиад хоосон шахуй нисэх явна Бусад хотынх хотоо тойрог үүсгээд хэд хэдэн хөндлөн огтлолцсон шугам үүсгэсэн байдаг манай хотын хув ьд баруунаас зүүн тийш урт зууван хоёр тойрог хийвэл зүгээр байх

    Хариулах
  • 103.254.123.47
    2023/09/20

    Oligtoihon nuhen garts hiichij chadku baij yun metro boli sumiya hvv min. Bas uyert avtaad heden hun tsaash ni haruulj hayh ni dutaj. Ovol ni holdoj uheed yughev2

    Хариулах
  • 202.126.89.198
    2023/09/20

    хөөе маанаг аа хүн амынхаа төвлөрлийг дагаж метрогоо төлөвлөөч

    Хариулах
  • 202.126.89.94
    2023/09/20

    Худлаа хуцаад байхаар хийж эхлээч

    Хариулах
  • 66.181.161.132
    2023/09/20

    Сонгуультай холбоотой юу нөгөө дүүжин тээвэр үлгэр болсон уу

    Хариулах
  • 178.51.64.200
    2023/09/20

    Hezee be?? Daraagiin zuund uu???kkkk

    Хариулах
  • 66.181.191.72
    2023/09/20

    Ээлжит эморолдоо орлоо

    Хариулах