О.Амартүвшин, Т.Дүүрэн нараас санхүүгийн тайлан, 7.5 тэрбумаа нэхнэ гэдгээ илэрхийлж байна

Moderator
2023/09/18

Монголын Үндэсний Худалдаа аж үйдвэрийн танхимын их хурал 2019 оны II сард болж О.Амартүвшин  Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Тухайн үед тус танхимын санхүүгийн  жилийн эцсийн тайлангаар  дансанд нь 7.5 тэрбум төгрөг  байсан  байна. Энэ хөрөнгө мөнгийг  шинэ ерөнхийлөгч болох О.Амартүвшинд хүлээлгэн өгчээ.

Тэрээр дөрвөн жил энэ танхимын ерөнхийлөгчөөр ажиллахдаа санхүүгийн тайлан мэдээллийг  гишүүддээ  өгдөггүй, хяналтын зөвлөлийн шаардлагыг хүлээж авдаггүй, тойм төдий мэдээлэл өгөөд  орхидог байсан гэнэ.  Тус танхимын ээлжит их хурал болох гэж байгаатай холбогдуулан гишүүд дээрх хөрөнгийн зарцуулалт болон  төсөв, хөрөнгийн тайлангаа тавихыг  О.Амартүвшингийн багийнханаас шаардах болсон байна.  Учир нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрээр гадаадын олон экспо, арга хэмжээний урилга заллаганд гишүүд явдаг байсан. Гэтэл  Арабын Дубай хотоос  100 бизнесийн нөхдийг даах ёстой арга хэмжээнд  Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга нар ах дүү, хамаатан садан, гэр бүлээ үнэ төлбөргүй зардалд багтаан авч явсан байна. Энэ мэт  тус танхимд аудит хийх, санхүүгийн тайлан мэдээллийг нягтлахыг гишүүд нь шаардах болжээ. Ялангуяа орон нутгийн гишүүн байгууллагуудаа хотоос өөр газар болох арга хэмжээнд огт оролцуулдаггүй тухай гомдоллож байна.

 


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.216.196
    2023/09/19

    ХОГИЙН СДА НАР БАЙСАН БАЙНАШДЭЭ

    Хариулах
  • 59.153.114.221
    2023/09/19

    нэхэх хэрэгтэй, ах дүү хамаатан садан, амраг хүүхнүүдээ авч явсан

    Хариулах