Бизнесийнхэн 7.5 тэрбум төгрөгөө О. Амартүвшингээс нэхэж байна

Moderator
2023/09/15

Монголын Үндэсний Худалдаа аж үйдвэрийн танхимын их хурал 2019 оны 2 дугаар сард болж О.Амартүвшин Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Тухайн үед тус танхимын санхүүгийн жилийн эцсийн тайлангаар дансанд нь 7.5 тэрбум төгрөг байсан байна. Энэ хөрөнгө мөнгийг шинэ ерөнхийлөгч болох О.Амартүвшинд хүлээлгэн өгчээ. Тэрээр дөрвөн жил энэ танхимын ерөнхийлөгчөөр ажиллахдаа санхүүгийн тайлан мэдээллийг гишүүддээ өгдөггүй. Тойм төдий мэдээлэл өгөөд орхидог байсан гэнэ. Тус танхимын ээлжит их хурал болох гэж байгаатай холбогдуулан гишүүд дээрх хөрөнгийн зарцуулалт болон төсөв, хөрөнгийн тайлангаа тавихыг О.Амартүвшингийн багийнханаас шаардах болсон байна. Учир нь Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын нэрээр гадаадын олон экспо, арга хэмжээний урилга заллаганд гишүүд явдаг байсан. Гэтэл Арабын Дубай хотоос 100 бизнесийн нөхдийг даах ёстой арга хэмжээнд Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимынхан ах дүү, хамаатан садан, гэр бүлээ үнэ төлбөргүй зардалд багтаан авч явсан байна. Энэ мэт тус танхимд аудит хийх, санхүүгийн тайлан мэдээллийг нягтлахыг гишүүд нь шаардах болжээ. Ялангуяа орон нутгийн гишүүн байгууллагуудаа хотоос өөр газар болох арга хэмжээнд огт оролцуулдаггүй тухай гомдоллож байна.


Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.219
    2023/09/18

    sain shalgah heregtei

    Хариулах
  • 202.179.25.219
    2023/09/18

    Энэ Амартүвшин авилгатай тэмцэх газарт шалгагдах болчихжээ.

    Хариулах
  • 66.181.187.34
    2023/09/18

    дүүрэн энэ 2 хогын гарууд

    Хариулах
  • 59.153.115.240
    2023/09/16

    МАНын гүтгэлэг эхэлж бна даа аргагүй л өрсөлдөх хүний тоонд орж дээ

    Хариулах
  • 202.21.111.98
    2023/09/15

    Hudal medeelel bn

    Хариулах
  • 66.181.187.193
    2023/09/15

    УВС ХҮНИЙ ТАРХИ УГААЛТ БН!!!

    Хариулах
  • 202.9.47.59
    2023/09/15

    АН ын гишүүд гэхээр л дандаа идэж уусан хүмүүс байх юм аа.

    Хариулах
  • 202.9.47.59
    2023/09/15

    Энэ Амартүвшин авилгатай тэмцэх газарт шалгагдах болчихжээ.

    Хариулах
  • 139.5.219.40
    2023/09/15

    Энэ ХАЛХ залуучууд цаана жудаггүй шдээ... Олимпийн Аврага хүн алахад ЖИНХЭНЭ найруулагч нь ЭНЭ НӨХӨР МӨН гэгээ бүз дээ!!! Хоер бөхийн амь нас,шоронгоор тоглосон нөхөр мөн бүз дээ......!!!

    Хариулах