Монголын рок попын ууган хамтлагуудын нэг "Чингис Хаан" хамтлагийн “ХХI зуун” тоглолт 2023 оны 9 дүгээр сарын 16-ны бямба гаригт Төв цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна. Тус хамтлаг 1999 онд “ХХ зуун” тоглолтоо "Монгол бөхийн өргөө"-нд гурван өдөр дарааллан тоглож байсан бөгөөд 24 жилийн дараа ийнхүү дахин түмэн олны сонорыг мялаах гэж байна.
Тоглолтын Ерөнхий зохион байгуулагч, найруулагчаар "On'пOff" production ажиллаж байгаа бөгөөд тоглолтын үеэр бүх одод чуулна.
Урилгаар, МУГЖ Б. Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, "Niciton" хамтлаг, МУГЖ Ж. Алтанцэцэг, МУГЖ С. Наран, СТА С.Сэрчмаа, "Хар сарнай" хамтлаг, "Guys" хамтлаг, "Киви" хамтлаг зэрэг олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх юм.
Харин “Чингис хаан” хамтлагийн тоглолт 21:00- 00:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Үзэгчдийг 16:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхлэх бөгөөд үзэгчид байраа эзлэн хамт олон, найз нөхөд, ах дүү нараараа аяны ширээ, сандлаа байршуулан тухлан сууж нэгэн оройг доргиж, жаргаж, цэнгэж өнгөрүүлээрэй.
Лавлах утас: 1900-1950, 8583-6464
Тасалбарыг: Ticket.mn-ээр захиалж, Мэдээллийн лавлах 1900-1950-аас захиалан үнэгүй хүргүүлээрэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.55.191.194
АМЖИЛТ
Хариулах