Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн энэ үед замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өнгөрөгч сарын 26-аас эхлэн тээврийн хэрэгслийг тэгш сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Тэгвэл дээрх зохицуулалтыг түр хугацааны шийдэл гэж үзэж байгаа бөгөөд цаашид энэ хэвээр удаан үргэлжилбэл дахин машин худалдаж авна гэж хэлэх иргэд олширч байна.
Автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр түгжрэл 40 хүртэлх хувиар буурсан байна. Харин энэхүү шийдвэр энэ сарын 15-ны өдрөөр дуусгавар болох юм. Тэгвэл иргэдийн зүгээс энэ хугацаанд замын хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байсан тухайгаа хэлсэн байна. Зарим иргэдийн зүгээс ажлаа амжуулахын тулд дахин машин худалдан авах бодолтой байгаагаа ч хэлсэн юм. Харин уг шийдлийг нийтийн тээврээр зорчдог иргэд дэмжиж байсан юм.
Цаашид түгжрэлийг бууруулах зорилгоор 11-р сард бүх автомашинд цахим гэрчилгээг суурилуулах юм байна. Ингэснээр торгууль, татвараа төлөөгүй болон ашиглалтын шаардлага хангахгүй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй гэдгийг албаныхан мэдээлж байна.
Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас албан ёсоор тэгш сондгой дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх тухай мэдээлэл гаргаагүй болохыг мэдэгдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
59.153.86.212
хотынхоо төвөөр л хөдөлгөөн багатай байсан юм байлгүй захаараа бол өмнөхөсөө илүү түгжрэлтэй байсан
Хариулах202.9.46.249
Ядаж автобусаар түгжрэлгүй явж байя, автобусныхаа тоог нэмээд машины хязгаарлалт хэвээр нь үлдээчих
Хариулах