Хан-уул дүүрэг 21-р хороо Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв 2-ийн баруун талд байрлах хотхоны бохирын шугам холболт хийж байгаад иргэд шороонд дарагдсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Аврах ангийн бүлэг дуудлагаар очиход “Жаргалант .....” ХХК-ны ажилчид шугам холболтын ажил хийгдэж байх явцад хөрсний нуралт үүсч 2 иргэн 3х1,50 метрийн хэмжээтэй нүхэнд дарагдсан байсан.
Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат, 26 настай эрэгтэй Э нь дарагдаж нас барсан байсныг хүрз, дамнуурга, тулгуур бэхэлгээ ашиглан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.
Нөгөө нэг иргэнийг иргэд гаргаж, Яаралтай тусламж 103-т хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна.
Иймд иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд газар шорооны болон барилгын ажил эрхлэхдээ хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлын дүрмийг чанд мөрдөж, эрдэнэт хүний амь нас эрсэдэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
103.212.117.251
арай ч дээ, ажил хийх гэж гараад л МУУ ХАБ-тай учраас ингээд л амь нас нь хохирчиж байгаа юм уу? хуультай болмоор бн гэх юм, хууль нь эрх биш байдаг байлгүй дээ, энэ барилгын компани нь үүрэг хариуцлага аа үүрч, ар гэрийг нь авч яваарай даа ямар харамсалтай юм бэ нээрээ, хөөрхий эрдэнэт хүний амь, ээж аав эхнэр хүүхэдэд нь гүн эмгэнэл илэрхийлье УМ МАНИ БАД МЕ ХУМ УМ МАНИ БАД МЕ ХУМ УМ МАНИ БАД МЕ ХУМ
Хариулах202.9.41.7
Хөдөлмөр хамгаалал зөрчигдснөөс үүдэлтэй хүний амь насыг өндрөөр үнэлэх хуультай болъё уулын ойролцоо энэ хэсэг бол үнэхээр нурамтгай зөөлөн шороон хөрс шүү тэрийг инженерүүд тодорхойлсон л баймаар
Хариулах202.9.41.7
Бэхэлгээгүй ажиллуулсан компанид үр хүүхдийг нь эсвэл ээж аавыг нь насан туршид нь тэжээх өндөр үүрэг хариуцлага үүрүүлэх хуультай болмоор бн
Хариулах