Түүний дуулсан дуу болгон нь тухайн үедээ хит болж байсан бол өнөөдөр хүүхэд залуус, хөгшид гэлтгүй хамгийн сайн мэддэг дуу нь болж нэг үгээр хэлбэл дуу дуучин хоёр мөнхөрч гэсэн үг.
Тийм дээ ч Монгол Улсын Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гэж энэ эрхмийг Монголын урлагийн амьд домог гэдэг биз.
Урлагийн гэр бүлд төрж өссөн түүний уран бүтээлийн гараа цэцэрлэгийн бяцхан хүү, гармони хөгжимчин байхаас нь эхэлсэн гэдэг юм билээ. Мэдээ орсон цагаасаа л урлаг гэх айлаас салаагүй яваа түүнийг ясны уран бүтээлч гэхээс өөр юу гэлтэй.
Монгол Улс Ардын жүжигчин цолоо ч харамгүй хайрласан 1980-аад оны эхээр тэрбээр гарч ирэхдээ ийм л донж маягтай байсан төдийгүй тухайн үеийн ЗХУ-ын дуучин Валерый Льёонтовтой ижилсүүлж “Монгол Льёонтов” хэмээдэг байж билээ.
Нэгэн жарны домог болсон энэ хүний тухай цухас өгүүлэхэд тэр Монголын эстрадын болон рок попын урлагт үнэтэй хувь нэмрээ оруулсан нэгэн.
Соёл-Эрдэнэ, Баянмонгол, хамтлагийн түүхийн нэгэн хэлтэрхий түүний урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж барашгүй юм. Тэрбээр 1989 онд“Чингис хаан” хамтлагаа байгуулж дуулсан “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэх тэрбээр дууныхаа шүлгийг өөрөө бичнэ. Ая дангаа өөрөө зохионо. Найруулга, зохиомжоо ч өөрөө хийнэ гээд нэг биед нь ахадсан гэмээр ажлыг амжуулсаар өнөөдөртэй золгож яваа ч тэр түүртсэн нь үгүй.
Хугацаат цэргийн албан хаагч байхдаа “Чингис хаан” рок дууллын шүлгээ зохион байдаг бөгөөд хожим нь тэрхүү дуугаа дуулж хөгжимдөхөд нь Ж.Бадраа агсан “Монголын залуусын үндэс угсаа, өвөг дээдсээрээ бахархах бахархлыг өдөөж, дэврээж чадсан түүхэн бүтээл болжээ” хэмээн Д.Жаргалсайханд жичдээ баяр хүргэж байсан төдийгүй энэ бүтээл нь Олон улсын уралдаан тэмцээнд дуулагдах бүрдээ дээд болон тусгай шагнал хүртэж байсан нь хэр зэрэг бүтээл болсныг гэрчлэх буй за.
Тэрбээр энэ удаа урын сангаасаа хамгийн шилдэг гэсэн 35 дууг үзэгч түмэндээ толилуулах гэж байна.
Чингис Жагаа 1999 оны 12 дугаар сард өрийн удирдсан “Чингис хаан” хамтлагтайгаа ХХ зуун тоглолтоо хийж байсан бөгөөд Монгол бөхийн өргөөг ёстой л доргиосон 3 хоног байсан төдийгүй үзэгчдийн тоогоороо ч тухайн үедээ тэргүүлж байсан нь ч бий.
Юутай Монголын урлагийн амьд домог тэрбээр ийнхүү 24 жилийн дараа "XXI зуун" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх гэж байна.
Тэрбээр домог болсон дуучин, хөгжимчин төдийгүй сайн зохиолч гэдгийг түүний эмхэтгэж, бичиж хэвлүүлсэн 20 орчим номноос нь харж болох юм.
Тэр зүгээр л ДОМОГ. Домог домогтоо дуулсан дуугаараа хүмүүний сэтгэлийн утсыг хөндөж чадсан тийм эрхэм, бас тийм нандин уран бүтээлч.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.179.25.219
Зуун дамжсан домог минь урт насалж улам их бүтээл туурвиарай!
Хариулах103.57.95.74
Зуун дамжсан домог минь урт насалж улам их бүтээл туурвиарай!
Хариулах