АЗИЙН ХАТАН ХААН Г.ОЮУНГЭРЭЛ "MISS UNIVERSE" ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ БОЛЖЭЭ

Moderator
2023/09/12

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, хамгийн олон үзэгчтэй "Miss Universe" тэмцээнд 

Монгол улс 2018 оноос оролцож эхэлсэн билээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампаар овоглогддог тус тэмцээнд топ модель Д.Долгион, Б.Гүнзаяа нар эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн. Зохион байгуулагдах бүрдээ багагүй дуулиан дэгдээж, хэл ам тасраагүй Үндэсний ялагчийг сонгон шалгаруулах тэмцээн гурван жил завсарласны эцэст дахин зохион байгуулагдах болсноо албан ёсоор зарлаж, бүртгэлээ эхлүүлсэн байна. Гэхдээ тус тэмцээний зохион байгуулалтын эрх эзэмшигч энэ жилээс өөрчлөгдөж Азийн топ модель, мисс Г.Оюунгэрэлд шилжжээ. Г.Оюунгэрэл 2007 оны "Дэлхийн мисс" тэмцээнд оролцсоноос гадна Нью-Иорк, Сөүл, Дубай зэрэг олон улсын томоохон тайзнаа алхаж явсан чадварлаг мисс, модель билээ. Ямартай ч дэлхийн 90 гаруй улс орны гоо бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн алхаж, 1.5 тэрбум үзэгчийн өмнө Монгол улсаа төлөөлөх дараагийн охиныг загварын салбарын "акул" сонгож, олон хүний од болон гялалзах замыг нээж өгөх нь.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.226
    2023/09/13

    2 hajuu taliin huuhnuud ni yu ve? Shar plaajtai ni aimaar hiimel um bna shdee.Nud hamraa aimaar zusuulchihsen.ydahna a gaigui gazar hiilgehgui!Iim missuud bna aa bas?

    Хариулах
  • 59.153.115.200
    2023/09/12

    Minii MiaMiu daraagiin yalagch boloh bolno gulugnuude

    Хариулах