Төрийн банкнаас Монгол Улсын иргэдийн хамгийн ихээр аялж, худалдан авалт
хийдэг Урд хөршид ЮнионПэй картаар гүйлгээ (ПОС терминал төхөөрөмжид уншуулж
гүйлгээ хийх, онлайн худалдан авалт хийх) хийгээд нийт үнийн дүнгийн 10 хүртэл хувиа
буцаан авах урамшуулалт аяныг энэ сарын 15-наас 10 дугаар сарын 14-ны өдрийг дуустал
зарлаж байна.
Аянд оролцохын тулд Та Төрийн банкны ЮнионПэй картыг хэрэглэдэг, хугацаа нь
хүчинтэй ЮнионПэй карттай харилцагч байхад л болох аж. Хэрэв Та Төрийн банкны
ЮнионПэй картгүй, эсвэл ЮнионПэй картын хугацаа дууссан бол 09-р сарын 15-ны өдөр
буюу аян эхлэхээс өмнө картын төрлүүдээс сонголтоо хийж захиалаарай. Захиалгаа
Төрийн банкны ibank.mn вэбсайтыг ашиглан онлайнаар болон Төрийн банкны салбарт
очиж захиалах боломжтой юм.
Аяны талаар болон ЮнионПэй карт захиалахтай холбоотой дэлгэрэнгүй
мэдээллийг Төрийн банкны State Bank of Mongolia фэйсбүүк пэйж хуудас болон банкны
вэбсайт хаяг www.statebank.mn, мөн лавлах 1800-1881 утаснаас аваарай.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна