"ЧИНГИС ХААН" ХАМТЛАГ “ХХI ЗУУН” ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Moderator
2023/09/10

Монголын рок попын ууган хамтлагийн нэг болох Чингис Хаан хамтлаг нь 1999 онд “ХХ зуун” тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд 3 өдөр дараалан тоглосноос хойш 24 жилийн дараа “ХХI зуун” тоглолтоо 2023 оны 9 сарын 16-ны хагас сайн өдөр төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын түмэн олны сонорыг мялаах гэж байна.

“Чингис хаан” хамтлаг нь 1989 онд байгуулагдан “Аяа анд минь чи хаалгыг минь тогшооч” дуугаар уран бүтээлийн гараагаа эхлэн, дуулсан дуу, зохиосон шүлэг, тоглосон ая бүрээрээ ард түмнийг байлдан дагуулж байсан жишээлбэл “Чингис Хаан дуулал”, “Чингисийн баатрууд”, “Хуримын дуу”, “Нүдэн охин”, “Зургаа дөчин тав”, “Тамирчны ялалт хямдхан олдоогүй”, “Харийн нутаг”, “Сайханаа”, “Нарлаг монгол орон” зэрэг дуунууд мөн МУАЖ А. Долгор, МУГЖ С. Амармандах, МУГЖ Д. Отгонжаргал нартаа хамтран “Эх орон”, Х. Оюунбилэгтэй хамтран “Насан туршийн хайр”, дуучин Ч. Мишээл, МУГЖ Т. Ариунаа, МУГЖ Х. Лхавгасүрэн нартаа хамтран “Дөрвөн цаг”, МУГЖ Т. Ариунаатай “Нэг л уучилъя” дуунуудыг олны аманд аялагдаж, зүрхэнд хүрч, сэтгэлд хоногшуулсан юм. 

Тоглолтын ерөнхий зохион байгуулагч, найруулгыг On'п Off production ажиллаж байгаа юм. Үзэгчдийг 16:00 цагт төв цэнгэлдэх рүү оруулна.

21:00 цагт “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлээр үргэлжлэн 00:00 цагт өндөрлөх юм. 

Тоглолтонд урилгаар:

- МУГЖ Б. Сарантуяа,

- МУГЖ Т. Ариунаа,

- Niciton хамтлаг,

- МУГЖ Ж. Алтанцэцэг,

- МУГЖ С. Наран,

- СТА С.Сэрчмаа,

- Хар сарнай хамтлаг,

- Guys хамтлаг,

- Киви хамтлаг гэх мэт олны хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид оролцоно. 

Лавлах утас: 1900-1950, 8583-6464

Тасалбарыг Ticket.mn-ээр захиалах боломжтой мөн 1900-1950 захиалан үнэгүй хүргүүлээрэй.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.