Эрх баригчдын тархины түгжрэлийг арилгая

Moderator
2023/09/08

Хаа байсан Америкаас “За Улаанбаатарынхаа түгжрэлийг шингэрэхийг нь хүлээе гэсээр удчихлаа. Одоо  түжирсэн ч  мөнхөрсөн ч насан өндөр аав, ээждээ очиж золгоод буцъя даа...” гэж ярихыг сонслоо. Эндээс Улаанбаатарын түгжрэл дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг нь харагдаж буй юм.

Ери нь түжрэлийг бууруулъя гэвэл “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, сайд, дарга нар гэлтгүй бүгдийг нь замын хөдөлгөөнийхөө дүрмээр, ногоон улаан гэрлээрээ л зорчуулъя. Тэднийг явуулах гэж гэрлэн дохио зөрчиж, хааж боох тусам түгжрэл улам нэмэгдэж байна. Гадаадын улс орнуудын томчууд хэзээ ч зам хааж байгаад өөрсдөө ажил руугаа, амин хувийн юмандаа явдаггүй л байхгүй юу.

Тэгээд ч өөрсдөө түгжрээд ирэхээр дарга нарын тархины түгжрэл нь арилж, санаж сэтгэж нийслэлийнхээ хүн амын төлөө хуруугаа хөдөлгөдөг болно.

Өнөөдөртөө  замын түгжрэлийг арилгах гэж мөнгө төсвлөөд ч тусыг эс олж байгаа нь яалт ч үгүй тархины түгжрэлтэйг нь харуулж буй. Хэрэв тиймгүйсэн бол хотын баруун зүүн захад ядаж л 2 үйлдвэр барихаар хугцаааг түгжрэл ярьсаар үдлээ. Хэрэв үйлдвэр барьчихвал түжрэл ч буурна, ажлын байр нэмэгдэж, тэр хэрээр ард иргэдийн амьдралд ч эерэгээр тусна.

Товчхондоо бол “Мухар гудамж” шиг болчихсон хотдоо хэчнээн ч мөнгө төсөвлөлж, хэдэн ч зам сэтэлж, нүхэн гарч хийгээд эргээд л нөгөө МУХАР ГУДАМЖНЫХАА төгсгөлд ирээд байна.

Тиймээс инженерүүдийн ухаан хэрэгтэй. Дотоодынхоо  инженерүүдийг голоод байвал гадаадаас хөлслөхгүй юу. Тэртэй тэргүй Улаанбаатар ТҮГЖРЭЛ, УТАА  хоёроороо  дэлхийд дээгүүрт цорьж явнаа. Тиймээс хэнээс юунаас ичнэ гэж...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна