Насанд хүрээгүй охиныг хүчиндэж оргон зугтаасан Хууль сахиулахын их сургуулийн оюутныг эрэн сурвалжилж байна

Moderator
2023/09/06

Цагдаагийн байгууллагаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сард иргэн “Э” нь таксигаар үйлчлүүлэхдээ жолоочид нь хүчиндүүлсэн гэх хэрэгт Хууль сахиулахын их сургуулийн оюутан “У” гэгч нь үйлдсэн болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа дуусгасныг Прокурорын байгууллагаас Баянзүрх дүүргийн Шүүхэд шилжүүлжээ.

Хэрэг шүүхэд хянагдаж байх хугацаанд шүүгдэгч “У”-ын өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Шүүгдэгч “У” гэгч нь Замын-Үүд авто замын боомтоор оргон зугтаж, хэргийг Баянзүрх дүүргийн шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түдгэлзүүлжээ.

Иргэн “У” гэгч нь гэмт хэрэгт холбогдох үедээ Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй ба Хууль сахиулахын их сургуулийн оюутан байжээ. Цаашид “У”-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар эрэн сурвалжилж байна.

Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.146
    2023/09/09

    солонгост иимэрхүү новшнууд оргож гарсан байдаг

    Хариулах
  • 66.181.161.119
    2023/09/06

    yur n shuuh gem buruutaig togtoohoos naash heniig c buruutgah erh bhgvi

    Хариулах
    • 66.181.190.126
      2023/09/06

      Barimttai yumiig yaahiin chi

  • 202.9.46.147
    2023/09/06

    Цагдаагийн даргын хүүхэд байгаа даа.Цагдаагийн сургуульд цагдаа даргын хүүхдүүд,цэргийн сургуульд цэргийн дарга нарын хүүхдүүд залгамжилж ордог юм шиг байгаан

    Хариулах
    • 66.181.161.224
      2023/09/07

      Yamarch jijighen tarhitai ymbedee hha

    • 202.126.90.99
      2023/09/06

      ккк юм шиг байгаан гэнэ үү ха ха ха.Төлбөргүй болохоор шалгалт шалгуураа тэнцээд хэн ч орж болдог байгаа шүү.