Ингэж хэлэхийн учир нь дээхэн үед цэцэрлэгт түмний хүүхэдтэй ажиллах туслах багшийг сонгож авдаг байлаа. Товчхондоо бол цэцэрлэгийн багш болох гэсэн хүсэл эрмэлзэлтэй тийм хүнийг авдаг байсан гэсэн үг. Бүр тодруулбал хүүхэдтэй хэр сайн ажиллаж байгаа, хүүхдэд хэр зэрэг элгэмсүү байгааг нь харж байж Цэцэрлэгийн багшийн техникумд суралцахад нь тодорхойлолт хийж өгдөг байв.
Гэтэл одоо тэр бодлого үнэндээ үгүй болсон учраас өнөөдөр хэн дуртай нь цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байгаа. Гэхдээ бүгдээрээ муу, муухай ааштай, хүүхэдтэй хэрцгий харьдаг гэсэн үг бас биш гэдгийг хэлэх хэрэгтэй.
Хорвоод мэндлээд хоёрхон жил болж байгаа бяцхан үрийнх нь далыг хөхөртөл зодсон гэх мэдээлэл өчигдөр цацагдаж олны сэтгэлийг бас л эмзэглүүлэв. Энэ үйлдлийг цэцэрлэгийнх нь туслах багш гаргасан байж.
Юугаа ч мэдэхгүй, орчлон хорвоотой дөнгөж танилцаж байгаа тэр бяцхан үрсийг хэний гарт даатгаж байгааг эндээс харж болно.
Хуучны юм бүхнийг “Соц нийгмийн үе...” гэж үгүйсгэж байгаа бүхэн муу байгаагүй. Тэр тусмаа түмний нялх үрстэй харьцах энэ бодлого бол шилдэг нь байсан. Тиймээс цэцэрлэгийн туслах багшаар ажиллахыг хүсэгчдэд цензуртэй хандаж, хүний бяцхан үрсийг элдэв хадлагаас сэргийлж "Ул болсон" гээд байгаа арга барилыг хүссэн хүсээгүй хэрэгжүүлэх учиртай.
Товчхондоо бол төр засаг, яам тамгын газрын бодлогын алдааны горыг хүүхдүүд амсаж байгаа энэ үйдлийг таслан зогсоож, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд онцгой анхаарах шаардлагатай байна гэсэн үг.
Эс бөгөөс үр хүүхдээ хөхөртөл зодуулсан эцэг, эхчүүд Малайзад болсон гэх аав нь ирээд цэцэрлэгийн багшийг нь зодож байгаа уржигдрын бичлэгтэй ижил үйлдэл гаргаж ч мэдэх нь байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.191.157
Замбараагүй ямарч хүмүүжилгүй эрх танхи гэгдсэн хүүхдүүд 2 настай гээд нялхадгүй хэцүү ш дээ дээр нь нэг багшид оногдох ачаалал нь хэтэрчихсэн эхнээсээ замбараагүй хмүүжилгүй ганц хүүхэдтэй ганц өдрийг барахад там юм билээ багшаас өө хайж байаар цэцэрлэгт өгөхгүй өөрсдөө хүүхдээ харахгүй юу өөрсдөө өсгөж чадахгүй юм бол яах гэж хүүхэд гаргадгийм
Хариулах66.181.161.168
Тэнэг гөлөг минь анхан шатны боловсролыг чадахаараа өгөөд нийгэмтэй танилцах харьцах мэдлэг боловсрол олгох дараагын хүмүүжил сургууль цэцэрлэг олгодог. Пизда минь хүүхдийг минь зодоод нүдээд ч хамаагүй хараад хүмүүжүүл гэж явуулдаггүй юм. Дахиад хэлэхэд миний чиний бидний татвараар цалинжиж байгаа шүү. хүүхэдтэй харьцаж хүмүүжүүлж харж чадахгүй зайгаа тавиад өгчихөж болно. Хүүхдээ тамлуулах цэцэрлэгт явуулдаггүй шүү
202.126.89.31
ymr ch huuhdiig eviig ni oluul bldgin jhn huuhduud bga gazrta dasan zohitsoh gj hetsuu bdg bld uildin cham shig iim uhamsriin doroitoltoi humuus nylh ursiig zddgshd mal mne
66.181.180.209
tegeed albaar tsetserlegiin bagsh hiilged baigaa yumuu uur ajil olj hiij bolnoshde
202.55.188.34
Хэн ч хүүхэддээ гар хүргүүлчээд зүгээр суухгүй адилхан өөрийг нь зодно. Хэрэв миний хүүхдүүдэд ийм зүйл тохиолдвол… Тэр багш ажлаас халагдаад л өнгөрнө харин зодуулсан бяцхан зүрх айдсаар дүүрэн үлдэнэ…
Хариулах103.57.94.249
Ардчилал гэж өорилсон өлөн золбин хүний оронцогууд гарч ирээд энэ улс орныг бүгдийг цөлмөж хаяад эх орныг минь дуусгаж бна даа хөдөө хотгүй хүмүүс нь эрх ярьж орилдог хүн чанарын хэлтэрхий түй ч байхгүй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хүн муулсан заргач атаач нэгнээ өөд нь гаргах дургүй төр засгагүй дураараа хэн хүчтэй зэрлэг нь ширэнгэн ойн эзэн шиг амьдрах хүсэлтэй болсон юм шиг л болждээ
Хариулах103.57.94.249
ямар нийгэмд амьдраад байгаагаа нэг ь ойлгохгүй айдас хүйдэс дунд л дуусхийн бна дөө маниусын үед 45 хоноод ажилдаа ордог өглөө өлгийтэй нярайгаа яслид өгөөд өдөр нь ирж хөхүүлээд орой авдаг байлаа90 оны өмнөх л үе байсан тэр үед хүн болгон ажилтай хүүхэд болгон сургууль ясли цэцэрлэгт явдаг ажил сургууль цэцэрлэггүй хүн байгаагүй байсан даа
Хариулах