Экологийн цагдаагийн албанаас тарваган тахал, хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтын ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж ажилласнаар дараах зөрчлүүдийг илрүүлэн, цаашид үүсэх ноцтой үр дагавраас сэргийлж, холбогдох арга хэмжээг авлаа. Тухайлбал: Орон нутаг дахь экологийн асуудал хариуцсан алба хаагчид чиг үүргийн байгууллагуудтай хамтарсан болон бие даасан эргүүл, хяналт шалгалт зохион байгуулж ажилласнаар дараах үр дүнд хүрч байна.
Тухайлбал: Завхан аймгийн Их-уул сум 6 ш, Өвөрхангай аймгийн Уянга сум 2ш, Баянхонгор Эрдэнэцогт сум 10ш, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум 38ш, Ховд аймгийн Алтай сум 12ш, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум 16ш, Булган аймаг 1ш, тус аймгийн Хутаг-Өндөр суманд 2ш, Улаанбаатар хотын Баруунтуруун шалгах нэвтрүүлэх цэгээр 2ш, Эмээлт" дахь шалгах нэвтрүүлэх цэгээр 12ш, /лаазалсан/ тарваганы мах 11ш, нийт 112ш тарвага хууль бусаар агнасан, тээвэрлэсэн зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
Сэрэмжлүүлэг: Ард иргэдэд тарвага агнах, тарваганы мах болон эд эрхтнийг бусдад худалдах, худалдан авах, тээвэрлэх гэх мэт хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээр өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг Экологийн цагдаагийн албанаас анхааруулж байна”
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
203.91.115.243
Baterdenee chi ajlaa hiij chadahgui b na hudlaa POProod l ywah yum Bogd uuliin 30 garan amaa harchihdaa chii !!!!!
Хариулах