Харамсалтай нь, боловсролын салбар тийм ч хурдан өөрчлөгдөхгүй гэдэг нь 2023-2024 оны хичээлийн жил эхэлмэгц мэдрэгдэж эхэллээ.
Ядахад БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн ярьсан нь бодит байдал дээр хол зөрүүтэй байна.
Мань сайд өнгөрөгч долоо хоногт буюу 2023.09.01-нд Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “Хамгийн бага цалинтай мэргэжил багш биш. 1-4 дүгээр түвшинд гүйцэтгэлийн үнэлгээ авсан багш нар дунджаар 2,673,000 төгрөгийн цалин авах боломж нээгдэж байна. Багш нар зургаан төрлийн нэмэгдэл авч байна гэж ойлгож болно. Энэ зургаан төрлийн нэмэгдлийг аваад 2,500,000 төгрөг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл багш нарын дундаж цалин 2.5 сая төгрөгт хүрсэн.” гэж мэдэгдсэн.
Мэдээж багш нар үүнийг нь эсэргүүцэж, дургүйцлээ ч илэрхийлсэн.
Гэтэл салбар яамныхан нь 2023.09.4-нд “Манай сайд хамгийн сайн ажилласан багшийн цалин өндөр байх боломжийг бүрдүүлсэн. Тэрнээс биш багш мэргэжлийн дундаж цалин 2.5 сая болсон гэж хэлээгүй. Гүйцэтгэл өндөр багш 2,6 сая төгрөгийн цалин авах боломжтой, энэ дундаж цалин биш.” хэмээн ихэд яаран мэдэгдэл хийж байна билээ.
Харамсалтай Л.Энх-Амгалан ганц удаа тийн хэлээгүй. Өмнө нь ч “Багш нарын хамгийн бага цалин авдаггүй” гэж удаа дараа ярьж байсан.
Тухайлбал,
2023.06.12
-Боловсролын байгууллагын бүх ажилчдын төрийн нийтлэг үйлчилгээ болон багш нарын цалинг ирэх долоодугаар сарын 1-нээс бодитоор нэмж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ нь багш нарт олгогдох нэмэгдэл нь жинхэнэ утгаар нэмэгдэл болж бодитойгоор бодогдож багш нарт очих юм. Ингэснээр олон сар халуун сэдэв болоод байсан цалингийн асуудал энэ хүрээд цэг тавьж байна.
2023.04.06
-Багш нарын цалин нэмэгдээгүй гэх ойлголт байхгүй. Боловсролын салбарын цалин 30 хувь нэмэгдээд байхад бусад салбарынхан энэ талаар юм ярихгүй байхад багш нар цалингаа дахин нэмүүлэх гэдэг нь буруу. Одоо багш нар багадаа 1 сая 5000 төгрөг, дээд тал нь 2 сая 800 мянган төгрөгийн цалин авч байна. Мөн ажилласан жил, зэргээсээ хамаараад үр дүнгийн урамшуулал, нэмэгдэл авч байгаа.
Багшийн 2022 оны арванхоёрдугаар сарын мэдээллээс харвал хамгийн доод цалин 1,005,000 цалин авч байна. Энэ бол ямар нэг нэмэгдэлгүй дүн. Уг дүнгээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 822, ерөнхий боловсролын сургуулийн 2,881 багш цалинжиж байна. 1,250,000-1,500,000 төгрөгийн цалин авч байгаа цэцэрлэгийн 1,274, ЕБС-ийн 8,365 багш бий. Дундаж цалин 1,500,000 төгрөг гэдэг учир нь энэ. Харин 2,000,000 төгрөгөөс дээш цалинтай цэцэрлэгийн 2,416, ЕБС-ийн 5,140 багш байгаа.
2023.03.10
-Цалингийн доод жишгээс дээш багш нарын цалин хэдэн ч төгрөг байх боломжтой. Багш нарын ажил хүүхдийн сурлагын үр дүнгээр хэмжигдэнэ. Сайн багш өндөр цалин авч, муу багш бага цалин авдаг тогтолцоо руу шилжих шаардлагатай. Багш нарын цалингийн доод жишиг дээшилж байна. Цалингийн доод жишиг дээшилж байгаа учраас үүн дээрээ үндэслэсэн үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нэвтрүүлнэ. Ажилласан жилээсээ шалтгаан суурь цалингаасаа нэмэгдлээ бодуулна. Нэг жил ажилласан багш 20 жил ажилласан багштай адил цалин авахгүй.
2023.02.07 -Хамгийн залуу багшийн цалин 1,050,000 төгрөгөөс эхэлж байгаа. Мөн ажилласан жил, зэргээс шалтгаалж багш нарын дундаж цалин 1.6-1.8 сая төгрөг болсон. Харин цахим сургуульд багшилж буй 140 гаруй багшийн цалин 2.3-2.5 сая төгрөг боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
202.126.89.62
Хууль биш естой салбар самарсан зуйл гаргасан. Дээд боловсролын хуулинд ганц зев найруулгатай егуулбэр алга!!!
Хариулах