NBC: Монголд Пап Францисыг харахаар цугласан олон сүсэгтнүүд “Viva il Papa” буюу Пап урт наслаг хэмээн хашхиралдаж байв

Moderator
2023/09/04

NBC: Монголд Пап Францисыг харахаар цугласан олон “Viva il Papa” гэж хашхиралдав
Гэгээн Ширээт улсын төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улс дахь айлчлал өнөөдөр өндөрлөж, 11 цагаас түүнийг үдэх ёслол болох юм.

Энэ удаагийн айлчлалын талаар NBC онцлохдоо “Монголд Пап Францисыг харахаар цөөн тооны католик шашинтнууд Сүхбаатарын талбайд цуглажээ. Сүсэгтнүүд “Viva il Papa” буюу Пап урт наслаг хэмээн хашхирч байсан бөгөөд зарим нь Монгол, Ватиканы төрийн далбааг барьсан байлаа” хэмээн бичжээ.

Мөн “Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзсан бөгөөд тэрбээр Монголын шашин шүтэх эрх чөлөөг өндрөөр үнэлж, Монголын эзэнт гүрэн дэлхий дахиныг байлдан дагуулж байсан аугаа түүхийг онцолсон” хэмээн бичсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна