Утаа хэцүү юу, түгжрэл хэцүү юу...

Moderator
2023/08/30

“Хайр бол мөнхийн сэдэв гэдэг шиг “Утаа”, “Түгжрэл” хоёр ч бас мөнхийн сэдэв болох нь.

Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байгаа энэ үед “Яанаа тэр туршилтыг нь давж чаддаг байгаа” гэх бодол тархинаас салахаа байж бас айдас ч юм уу нэг л тийм байдаг болчихлоо. Үхэх гээд байгаа юм болов уу гэж хэлээд самгандаа хүртэл загнууллаа...” гэж 70 орчим насны  буурай ярих нь цаанаа л нэг гунигтай.

Өнөөдрийн 70 настан гэдэг амьдралынхаа бараг л ард нь гарчихсан гэж хэлж болох ч айдас хүйдэс мэдэрч байнаа гэдэг чинь хөөрхийд дахиад ч хэдэн жил амьдрах бяд байнаа л гэсэн үг, уг нь. Гэхдээ буурай өөрийнхөө үхлээс бус хариан үлдэж хоцрох өөрийнх нь үргэлжлэл болсон үр хүүхэд, аз зээ нартаа санаа зовсон нь лавтай.

Үнэндээ хэн хүнгүй утааны улирал дөхөх тусам “Өвлийг яаж давна аа” гэж бодож л байгаа.

Гэхдээ өнөөдөр улстөрчдийн оноо авах хэрэгсэл нь “УТАА”, “ТҮГЖРЭЛ” хоёр гэж харагдаж байгаа энэ цагт дөмөгхөн шиг ажил хийхгүй бол ард түмэн “Алийн болгон дарлуулах вэ...” гэх бодолтой болчхоод байгааг сануулахад илүүдэх юун.

Тэгээд ч 3 жил шахам шүтэж, түлж, хэрэглэж ирсэн түлшээ эхний жилийнх шиг нь байлгахад яг юу нь болохгүй байгааг булт олонд ёстой л шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлачих хэрэгтэй.

Товчхондоо бол гэр хорооллынхон эхний жилийнх шиг тийм л чанартай, сайжруулсан түлшээ хэрэглэх, өмнөд хөршөөрөө угаалгасан нүүрсээ буцааж худалдаж аваад түлэх хоёрын хооронд  алд дэлэм битгий хэл амьдрал орвонгоороо эргэчих тийм ялгаа байна даа, уг нь.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна