Төр төмөр нүүрээ харуулах л болно

Moderator
2023/08/30

“Монгол жижигхэн ш дээ, усан парк яагаад баригдаагүй шалтгаан нь Ж.Батбаясгалан. Тэр хотын даргын үүргийг орлон гүйцэтгэж байхдаа газрын зөвшөөрөл гараад сар болж байхад л эрхийг маань цуцалчихсан... Энэ газар олон хүний арааны шүлсийг гоожуулж байгаа...” гэх аястай ярьж хэвлэлийн хурал хийсэн А.Амарбаясгалан гэгч залуугийн үгэнд нийгэм бараг л 2, 3 хуваагдах дөхөж  нэг хэсэг нь “Хотынхон ямар муухай хүмүүс вэ... газрыг нь булаах гээд л барилгыг нь бариулахгүй байсан байна” гэсэн бол нөгөө  хэсэг нь Хотын даргын захирамж гараагүй гэж байна ш дээ. Хотын даргыг буруутгах гэж мачийж байна даа...” гэх зэргээр маргацгаав.
Оноосон нэрнээсээ эхлээд орооцолдсон бүх хүн хариуцлага хүлээх нь тодорхой бөгөөд энэ талаар нийгэмд ил тод мэдээлэхгүй бол ёстой гал дээр шар тос нэмэхтэй адил зүйл болно. Тиймээс  "Учир нь олдож хужир нь тунгаагдах нь лавтай.
Хууль шүүхийн байгууллагаар орсон хэргийн учир начир тайлагдах нь тодорхой бөгөөд хоёр хоногийн дараа тус хэргийг дахин хянан хэлэлцэнэ гэж байгаа.

Харин чоно борооноор гэгчээр  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Богдын музейн урд талын Оргил худалдааны төвтэй залгаа байршил буюу улиас, хайлааснаас эхлээд чацаргана, мойл зэрэг 10 гаруй төрлийн мод, бут бүхий 11.800 мкв хэмжээтэй цэцэрлэг байсныг устгачхаад байгаа.

Амьтай амьтны амь тасалсан тэрбээр суурин дээр нь 25 давхар, 8 блок орон сууцны хороолол барих гэээд ажлаа эхэлчихсэн.

Мэдээж тэрбээр  “ЗӨВШӨӨРӨЛ”-тэй гэж том дуугарах ч “Эзэмших эрхийн гэрчилгээ”-тэй болохоос орон сууцны хороолол барих эрхгүй гэдгийг эх сурвалжууд хэлээд байгаа.

Эдгээрийг өгүүлэхийн учир нь “Газрын гэрчилгээ” дураараа, том артай нөхдийн ааш аяг, шуналаар өнгө зүсээ хэрхэн хувиргадгийг хэлж буй хэрэг.

Товчхондоо бол усан парк барихгүй 4 блок орон сууц барьж буйтай Оргилын гэх тодотголтой Ж.Ганбаатарын энэ үйлдэл ижилхэн тул ард иргэдийн зүгээс эдгээр асуудалд хэрхэн хандахыг хүлээж, харж байгаа гэсэн үг юм.

Эх сурвалж: https://erennews.mn/


Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.197
    2023/08/31

    Ямар их шунал вэ хүүрээ

    Хариулах
  • 66.181.189.34
    2023/08/31

    Zov nuraa

    Хариулах
  • 103.57.92.11
    2023/08/30

    Ээ одоо болиооч дээ энэ хотод жоохон газар үлдээл дээ гоё цэцэрлэт хүрээлэн хүүхэдийн тоголоомын газар болгочих л доо энэ газартай наад налайхын банди ямар ч хамаагүй ээ наадахыг чинь хот гэж хэлж сураагүй байхад төгөл байсан юмаа

    Хариулах
  • 202.21.107.59
    2023/08/30

    Ганбаатар гишүүн арай дэгдэж байгаа оргилын урьд талын цэцэрлэг и йг сүйдэлж өдөр шөнөгүй барилгын ажил явуулж тэр хавийн оршин суугчдыг тухгүй байлгаж зам талбайгаар том оврын тэрэг явуулж иргэд уртын харайлтаар харайж байгаа бас том төмөр хоолой зам дагуу байрлуулж харайгаад гарах нь харайж чадахгүй нь холуур тойрч байна холбогдох газрууд анхаараарай

    Хариулах