Шүүгдэгч С нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр архи уусан үедээ нэмж архины мөнгө олох зорилгоор таньдаг хүнийг эзгүй үед нь хашаанд орж хаалттай амбаарт нь хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хохирогч Б-ийн “Тоёота” загварын тээврийн хэрэгслийн 350,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуулийн Тусгай ангид зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол гэмт хэрэгт тооцохоор заасан байх ба тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжээр тооцох тул Шүүх иргэн С-г бусдын эд хөрөнгийг агуулахад нэвтэрч үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2-8 жил хүртэл хорих ял шийтгэхээр хуульд заасан бөгөөд шүүхээс иргэн С-ийг үйлдсэн гэмт хэргийн шинж, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан хувийн байдлыг харгалзан түүнд тухайн зүйл ангид заасан ялуудаас 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/90432?daterange=2023-01-01%20-%202023-08-29&id=1&court_cat=2&bb=
Тоймыг бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
106.102.128.199
350000×10 албан хөдөлмөр эрхлүүлээд төлбөрийг нь барагдуулах тэгээд болно ер нь бага хохиролтой хэрэг дээр заавал ард түмний мөнгөөр олон жил тэжээх хэрэггүй
Хариулах139.5.219.246
Тэрбумын хулгай ярьж хулгайчуудыг хаацайлдагаа болих хэрэгтэй. том хэрэг таригчид хэдхэн байхад олшруулж ярих ч хулгайчдыг өмгөөлөх гэмт хэрэг. Тэд угаасаа хуулийн хараанд шалгагдаж эгнээгээ тэлэх гэж элдвийн арга хэрэглэж суугаа.
Хариулах139.5.219.246
ядарсан чадарсан, их бага гэхгүй тохирсон ялыг өх л хэрэгтэй. монголчууд хулгай дээрмээс эхлээд бусдыг шулж амьдрагчид олширлоо. танил танилаа л дууддаг хойно эд гадны карманы хулгайчуудыг дагуулж ирнэ.
Хариулах66.181.161.236
Uls turiin hulgaichdiig yallmaar bna
Хариулах66.181.161.161
Авилгал ждү тендир нүүрсний хулгайч нартаа ял өгмөөр бна
Хариулах