Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хуралдаанаар 2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин өглөө.
Тэрбээр “Энэ хичээлийн жил нийслэлийн хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 667 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр цэцэрлэгт 142,798 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, 15,147 багш, ажилтнууд ажиллана.
Харин ерөнхий боловсролын 307 сургуульд 384,676 хүүхэд суралцана. Үүнд нийт 23,372 багш, ажилтнууд ажиллах юм. Одоогоор нэгдүгээр ангид 38,356 хүүхэд цахимаар бүртгүүлж, элсэн суралцах хүсэлт гаргаад байна” гэлээ.
2023 он гарснаас хойш нийслэлд 14 цэцэрлэг, 7 сургууль, 2 бага сургууль ашиглалтад орсон юм. Мөн цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 122 обьектыг түрээсэлж, хүртээмжийг нэмэгдүүлж ажилласан байна.
Мөн замын ачаалал ихтэй хэсгүүдэд 58 сургуульд хичээл эхлэх, дуусах цагийн зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна