Сайд асан Б.Энх-Амгалангийн хэргийг прокурорт шилжүүлжээ

Moderator
2023/08/29

Бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан, мөн тус яамны хэлтсийн дарга Х.Оргил нарыг АТГ-аас шалгаж байсан бөгөөд тэдний хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.

Тодруулбал сайд асан Б.Энх-Амгаланг болон эх бүхий албан тушаалтнууд Дарханы замын тендрийн сонгон шалгаруулалтад оролцсон гэсэн үг.  Мөн 2017 оноос бүтээн байгуулалтын ажил нь эхэлсэн ч одоо ч бүрэн дуусаагүй энэ ажил дөрвөн ч сайдын нүүр үзсэн хамгийн удаашралтай буюу чөдөр тушаатай мэт явагдаж байгаа учраас олны шүүмжлэлийн бай болсоор буй юм.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.100
    2023/08/30

    Nogoo avgai haachihvaa..gazar deeree garduuldag. Dorjhand.!!!...ene hunter bh estoi....

    Хариулах