Ж.Сүхбаатар: Удахгүй Ерөнхий сайдад ажлаа тайлагнана

Moderator
2023/08/28

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, УИХ-ын гишүүн, сайд Ж.Сүхбаатар хотын түгжрэлийн талаар зарим тоо баримтыг өнөөдөр Төрийн ордонд танилцууллаа.

 Энэ үеэр тэрбээр "Миний хувьд нэг жил орчим хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд нийтийн тээврийн салбарыг шинэчлэх, зорчилт хөдөлгөөнийг сайжруулах, авто замын сүлжээг өргөтгөх,  2040 он хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг гаргах гэсэн дөрвөн бодлогыг баримталж ажиллаж байна. Удахгүй Ерөнхий сайдад ажлаа тайлагнана

Хотын даргын орлогч биш. Хотын даргатай ажил эрх мэдэлтэй дарга ч биш. Надад тусгай байгууллага байхгүй, таван ажилтан л байдаг. Намайг Хотын дарга, сайд гэж хараад байна" гэлээ.

Мөн тэрбээр энэ үеэр метро барих асуудлаар ажиллаж байгаа талаараа "БНСУ-ын буцалтгүй тусламжаар метро барих ТЭЗҮ хийлгэхээр судалж байна. Эхний ээлжинд ТЭЗҮ-ээ хийлгэх, санхүүжилт хөрөнгө оруулалт олох, БНСУ-д мэргэжилтэн сургах асуудлыг судалж байна. Хоёр хүнийг БНСУ-д сургана.  Мэргэжилтэнтэй болж байж метро байгуулах талаар ярих ёстой" гэсэн юм.


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.72
    2023/08/29

    Ogtsor gologoo

    Хариулах
  • 202.126.90.133
    2023/08/28

    Мэтрогоо барих дагаад инж/ш сүлжээг хонгилын систёмд оруулах,атуусыг тусгайлан эгнээ гаргах,релбуусын шугам тавих,төмөр замаа готын гадуур гаргах гээд хийх ажил их бноо ядахдаа гадныхнаас бэлэн хуулбарлаач..

    Хариулах
  • 172.59.49.103
    2023/08/28

    Ene hyn Uuruu bolichihmoor yumaa ajlaa medehgyi muruudul yarisaar baih yum bas l neg hooson yarigch odoo ajil hiideg ulsuud ne hotoo avaachee

    Хариулах