Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгах ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын зам дагуух зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижуулсан талбайд “Намрын өнгө-2023” тохижилт, бүтээн байгуулалтын нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо.

Тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 16 байршилд зөвшөөрөлгүй барьсан 899 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн нийт дөрвөн га газрыг хамарсан эл талбайг нөхөн сэргээж, явган хүний болон дугуйн зам, авто зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зам, 3х3 сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж байгуулж, сандал, худаг, гэрэлтүүлэг, хогийн сав, мини тайз байрлуулан, бялдаржуулах болон хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дуусаад буй.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Одоогоор нийслэлийн хэмжээнд нийт 7000 гаруй зөвшөөрөлгүй барьсан гараашийг чөлөөлөөд буй. Чөлөөлсөн байршил бүрд тухайн орчинд нь тохирсон ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр зураг төслийн даалгавар батлан ажиллаж байна. Эдгээрээс 40 байршилд томоохон бүтээн байгуулалт хийх бөгөөд эхнийх нь энэ юм. Үүнийг хийхэд иргэдийн оролцоо, идэвх санаачилга чухал байсныг дурдах нь зүйтэй” хэмээлээ.

“Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээг нээж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Зөвшөөрөлгүй гарааш буулган, тохижилт хийх ажил 2021 оны гуравдугаар сард 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс эхэлж байсан. Өдгөө 1000 орчим гарааш чөлөөлөн, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдсэнд баяртай байна” гэв.

“Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээ нь наймдугаар сарын 22-26-ны хооронд үргэлжлэх бөгөөд хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, шинэ ургацын ногоо, цэцгийн үзэсгэлэн дэлгээд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.161.38
Удахгүй хавар газар хөдлөлт бүгдийн шийдээд өгчихнө.
Хариулах103.57.92.56
НЭРЭЭР НЬ ЗАРЛААД ЮУ ГЭХЭВ!!! ХҮНИЙ ӨМЧ ШҮҮ!!! ОЛОН ХҮНИЙ ХӨДӨЛМӨР МИЕЭЭГИЙН МАФИУУДЫН ЗОЛИОС БОЛОХ ГЭЖ!!!
Хариулах66.181.160.47
Хөрснийхөө чанарыг мэдэж байгаа юмуу? Иймхэн үерт суулт өгөх боломж байхгүй. Нэвчилт болон түрлэгийн ус болхоос буурь сууриэд нөлөөлөх хэмжээний гамшиг биш шүүдээ
Хариулах66.181.188.222
Tийм л баймаар
103.212.117.108
Хаана хаана вэ хаяг нэр усыг нь хэлээч Битгий зүгээр байгаа байрнуудын нэр хүндэд халдаад бай
Хариулах66.181.161.205
tgnee usand avtsan barilguud ih bna bainga dooroosn us garch irdeg barilguud ih bna odoo yaana gazar hodolj duusahviide
Хариулах