​Үе үеийн Ерөнхий сайд, ХОТЫН МЭЭРИЙГ ялла...

Moderator
2023/08/21

“Үе үеийн хотын дарга, Ерөнхий сайд нарыг ЯЛЛА... Бизнес эрхлэгчид БУРУУГҮЙ...” гэж олон түмэн ярьсаар байна.
Үнэндээ ч тийм. Тэр тусмаа хотыг удирдаж байсан нөхдийн хар балаг өнөөдөр нийслэлчүүдийг үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнахад хүргэсэн.
Уг нь хүн хурыг хүсдэг бол одоо “Бороо битгий ороосой...” гэх болж. Бороо орох бүрд хотод үер бууж, албан байгууллага, ААН, айл өрхүүд хохирсоор л...
Хэрэв үе үеийн хотын дарга, Ерөнхий сайд нар авлигын хэдэн төгрөгт аргамжуулаагүй, шуналын гал нь дүрэлзээгүй бол өнөөдөр бид ийм байдалд хүрэхгүй байв.
Товчхондоо бол инженерийн байгууламж гэдгийг мэдэхгүй, хот төлөвлөлт гэдгийг бүр ч мэдэхгүй, мэдсэн нь нэг нь мөнгөнд улайрсан, шунаг сувдаг нь хэрээс хэтэрсэн дарга нарын балаг энэ.
Тиймээс эхлээд бизнесменүүдийг биш тэднийг шийтгэх учиртай. Тэднээс авлигад авсан мөнгийг нь гаргуулж ард түмний хохирлыг барагдуулах учиртай. Харин дараа нь авлига өгсөн, том артай, том толгойтой нөхдийг шийтгэх хэрэгтэй. Гэхдээ жирийн бизнесменийг ч бас ялгаж салгаж учиртайг хэлэх хэрэгтэй.
“Авлига хороолол” гэхэд одоо нураагдах хэмжээнд хүрсэн. Мэдээж тийм нүсэр барилгыг нураахад их хэмжээний мөнгө хэрэгтэй ч манай улсын эдийн засгийн чадамж хэр билээ.
Хэрэв үе үеийн Ерөнхий сайд, Хотын дарга нар ажлаа сайн хийсэн бол, улс орныхоо ирээдүйн хөгжилд санаа зовнисон бол бид өнөөдөр арай өөр Улаанбаатарт сэтгэл амар амьдрах байв.
Ерөнхий сайдууд ч гэсэн том буруутай. Тэдний зүрх сэтгэл Монгол Улсын төлөө бусдынхаас арай илүү цохилж гэмээнэ улсаа авч явах, удирдан чиглүүлэх учиртай. Гэтэл тэд жирийн бор зүрхээрээ яваа бизнеменүүдээ боомилж байсан нь өнөөдрийн ийм байдалд түлхэц болсон нь гашуун үнэн.
Тиймээс л үе үеийн Ерөнхий сайд, Хотын дарга нарыг яллая гэж буй бөгөөд тэгж гэмээнэ үнэнд нийцэх учиртай.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.212
    2023/08/21

    нураагаач дээ мэдсээр баж барьсн биз дээ санаа муут яван хатна гэгч болж дээ

    Хариулах