Нийслэлийн хот байгуулалтын мэдээллийн санд бүртгэсэн барилга, байгууламж 294,852 байгаа бөгөөд 171 га талбайг эзэлж байна.
Шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөж буй архитектур төлөвлөлтийн даалгаврын тоог нэмсэн тохиолдолд дээрх тоо 304,979 болох бөгөөд талбайн хэмжээ нь 441 га-д хүрэх юм. Энэ нь нэг га талбайд 460 хүн оршин сууж байгаа нягтралтай 116 хэсэг 142 болж нэмэгдэж, тэр хэрээр хүн амын хэт нягтрал үүснэ. Тодруулбал, нэг га-д 460 хүн гэдэг нь одоогийн Баянзүрх дүүргийн 26-р хороо буюу “Дүнжингарав”, “Баянмонгол” зэрэг хороололтой ижил хэмжээний барилгажилт, нягтаршил бий болно гэсэн үг.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй Хот байгуулалтын тухай хуулиар барилгажих талбай 70 хувь, ногоон байгууламж 30 хувь байна гэж заасан. Гэсэн хэдий ч энэ заалт төдий л хэрэгждэггүй. Иймээс Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж байгаатай холбогдуулан шинэ концепци стандартыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Энэ нь барилгажилт 40 хувь, ногоон байгууламж 60 хувь байх концепци юм. Өөрөөр хэлбэл, ногоон байгууламжийн хэмжээг хоёр дахин нэмнэ гэсэн үг. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах тухай А/866 тоот захирамж гарч, хэрэгжиж эхэллээ. Захирамжийн хүрээнд 2016 оноос өмнө иргэн, хуулийн этгээдэд олгож, шинээр барилга, байгууламж барихаар төлөвлөсөн 1642 архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож, шинэ концепци стандартад нийцүүлэх ажлыг эхлүүлээд байна. Тодруулбал, дээрх аж ахуйн нэгжүүд шинэ стандартад нийцүүлэн, ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн А зөвшөөрлөө дахин хүсэх боломжтой юм
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор ОХУ-ын Владивосток хотноо хүрэлцэн ирлээ
"Сурагчдын хичээл эхлэх болон дуусах цагийг өөрчилж, бүсчлэн авто замын хөдөлгөөнийг бууруулна"
Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 98 гомдол, мэдээллийг хянан шалгажээ
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
“1072 хувьцаа” нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд болно
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2316 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
66.181.181.162
Сонгууль болно . Битгий шоу хийгээд байгаарай!
Хариулах