Адуунд явсан 15 настай хүүхэд усанд энджээ

Moderator
2023/08/16

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хавцал” гэдэг газраас адууны эрэлд явсан 15 настай хүүхэд энджээ.

Тодруулбал,  Энэ сарын 12-ны өдрийн 12:00 цагийн орчим адууны эрэлд явсан М нь сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь гэрийнхээ гадаа гүйж ирсэн тухай дуудлагыг мөн өдрийн 17:30 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчдыг очиход 08.15-ны өдрийн 06:10 цагаас тус сумын харьяат 15 настай М -ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08.15-ны өдрийн 10:11 цагт тус аймгийн Хушаат сумын “Товуухан” гэдэг газарт “Орхон” голын эргийн усны мандлаас цогцсыг олж, гарган Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасагт шилжүүлэн өгсөн.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.