Эцэг эхээсээ хол өсөн торниж буй бяцхан үрсийн хүсэл, үр хүүхдийнхээ төлөө алс хол ажиллаж хөдөлмөрлөж буй ээж, аавуудын мөрөөсөл болсон хүлээхийн гуниг тайлж, учралын баяр мэдрүүлдэг “УЧРАЛЫН БАЯР - 5” зорилтот төсөл эхлэхэд бэлэн боллоо.
МУ-ын 197.0 мянган иргэн гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч байна. Үүнээс БНСУ-д 50.8 мянган иргэн аж төрж байна. Тэдний дийлэнх нь үр хүүхдээ орхиод, гэр бүлийнхээ төлөө алс хол аж төрж байна.
“УЧРАЛЫН БАЯР” төсөл нь 2017, 2018, 2019, 2022 онуудад амжилттай хэрэгжиж 55 хүүхдийг хамруулж, БНСУ-д зочлон, урт хугацаагаар ажиллаж, үр хүүхдээ санан бэтгэрч суугаа иргэдийг үр хүүхдүүдтэй нь уулзуулж, бие биесээ санасан сэтгэлийг тайтгаруулдаг, аз жаргал дүүрэн аяллыг үнэ төлбөргүй зохион байгуулсаар ирсэн билээ.
ТӨСЛИЙН УДИРДАМЖ:
УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Ням-Осорын УчралЕрөнхий зохион байгуулагч:
“САЙН УЧРАЛ” САН
Дэмжигч байгууллага:
“BEPA”
“AIR BUSAN”
Төсөлд оролцогчдод тавигдах шаардлага:
• Монгол улсад оршин суугаа 8-15 насны хүүхэд,
• Эцэг /эх/ нь БНСУ-д 3 ба түүнээс дээш жил оршин сууж буй Монгол Улсын иргэн
• “Сайн уу? Ээжээ /Ааваа/” эссэ бичлэгийн уралдаанд оролцож шалгарсан байх,
Эссэ-г (uchraliinbayar5@gmail.com) цахим шууданд болон Төрийн ордны баруун хаалганы шуудангийн хайрцагт 09-р сарын 12-г дуустал хүлээн авна.
ТӨСӨЛД ХАМРАГДАХ БОЛЗЛЫГ ХАНГАСАН ХҮҮХДҮҮДИЙГ БНСУ-Д 5 ӨДӨР, 4 ШӨНИЙН ХӨТӨЛБӨРТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АЯЛУУЛЖ, ЭЭЖ, ААВТАЙ НЬ УУЛЗУУЛЖ “УЧРАЛЫН БАЯР” НЭВТРҮҮЛЭГТ ОРОЛЦУУЛНА.
Та бүхэнд амжилт хүсье!
Холбогдох утас: 88955888, 9910-3427
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
66.181.181.25
Demii teneed hailgaj tusviin mungu ij urdeg boljee
Хариулах203.91.115.52
Яаж явсан золиг вэ сайн шалга шалтгааныг тогтоож зардлыг төлүүл
Хариулах202.9.40.63
Завхайрч л яваад энэ ш дээ!!! Хахаха
Хариулах103.57.94.206
Айлын эхнэр эзгүйчилж яваад ирж байсан юм байна. Энэ бүхэнд төсвийн мөнгө урсаж байгаа шүү.
Хариулах202.126.90.105
Хонинд явсан хүн хайлгадаг. Гэрээсээ 3 км т байж байдаг сонин л үйл явдал болж
Хариулах66.181.183.146
Ашгүй дээ
Хариулах