Ирэх 9 дүгээр сарын 1-нд Монгол Улсад ирэх Ромын пап лам Францисын талаарх баримтуудыг орчуулан хүргэж байна.
Тэрбээр 1936 онд Аргентин улсад цагаачлан амьдардаг Итали гэр бүлд мэндэлжээ. Түүний жинхэнэ нэрийг нь Хорхе Марио Бергольо гэдэг аж. Тэрбээр ахлах сургуулиа төгссөнийхөө дараа химийн технологич болж хоол боловсруулах үйлдвэрт богино хугацаанд ажиллаж байжээ. Мөн 1958 онд иезуит новитиатад элсэн орж, дараагаар нь Чилийн Сантьяго хотод хүмүүнлэгийн чиглэлээр суралцаж төгссөн байна.
Үүгээр зогсохгүй теологийн чиглэлээр зэрэг горилон суралцахын хажуугаар ахлах сургуульдаа уран зохиол, сэтгэл судлалын хичээл заадаг байжээ.
Түүний католик шашинтай холбогдсон түүх нь 1958 оноос эхлэх бөгөөд тухайн онд Есүсийн Нийгэмлэгт элсэх хүсэлт гаргаж, 1969 онд санваартны хэргэм хүртэж байв. Пап Францис наманчлал хийхээр сүм рүү алхаж байхдаа санваартан болох дуудлага хүлээн авсан гэдэг.
Ийнхүү түүний түүхэн заснал үргэлжилсээр 2013 оны 2 дугаар сард Пап XVI Бенедикт Ватиканы сэнтийгээс бууж, үүнээс сарын дараа 76 настай Берголио Ромын шинэ Папаар сонгогдож, Францис хэмээх алдрыг хүртсэн юм.
Эх сурвалж: Britannicа
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Жилд шийдвэрлэдэг 9000 ипотекийн зээлийн хэмжээг 25.000-д хүргэнэ
NO BRAND ЭМЕРАЛД РЕЗИДЕНСТ ШИНЭ САЛБАРАА НЭЭНЭ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Сэлэнгэ аймагт “Сүхбаатар” дулааны цахилгаан станц нээлтээ хийлээ
66.181.183.130
Priusquam millenniales cruces in morte et caede finierint, catholici veneficae malae venari inceperunt. Haec est parva pars mali a Vaticano constituto. Spiritus maligni Luciferi descenderunt a generatione in generationem, effundentes sanguinem in sancta rosa iusta. Latrocinia, caedes, usurpatio, reprimens innocentes et incendia ad mortem satis argumenta sunt quia non sunt sancti. Dominus mundi novit hoc vile peccatum a successivis pontificibus defensum. Et ideo cum venerit iudicium coram Deo, certum est quod ardebit igne gehennae. Ne servus diaboli, qui abscondit peccata sua, pedem in terra mea apponat.
Хариулах103.26.194.67
Сатанист манай улсад ямар хор найруулах гэж ирэх нүү.Ямар ч хэрэггүй нөхөр ш дээ.
Хариулах